Пакистан улс дахь коронавирусийн нөхцөл байдал хүндэрч, өдөрт шинээр бүртгэгдэх хал.дв.арын тохиолдлын тоо хөрш Энэтхэгтэй ижил түвшинд хүрсэн.
Тухайлбал, 1.4 тэрбум гаруй хүн амтай Энэтхэг улсад сүүлийн 14 хоногийн хугацаанд өдөрт 91-179 мянган тохиолдол бүртгэгдсэн бол 224.9 сая хүн амтай Пакистанд 1300-2800 тохиолдол бүртгэгджээ. Ялангуяа Энэтхэгтэй хил залгаа Пакистаны Пенжав мужид халдварын нөхцөл байдал хамги.йн хү.нд байгаа юм.
Гэвч Пакистанд дархлаажуулалтын үйл явц тун хангалтгүй буюу өнөөдрийн байдлаар ердөө 9.5 сая хүн нэгдүгээр тунд, 2.54 сая хоёрдугаар тунд хамрагджээ.
Тэгвэл Пакистаны Пенжаб мужийн Засгийн газар пүрэв гаригт “C.O.V.I.D-19”-ийн вакцинд хамрагдаагүй иргэдийн гар утасны сим картыг хаах шийдвэр гаргасан байна. Харин вакцинд хамрагдсан иргэд кино театр, үзвэр үйлчилгээ, ресторанаар чөлөөтэй үйлчлүүлэх боломжтой аж.
Пенжаб мужийн Эрүүл мэндийн газрын хэвлэлийн төлөөлөгч Сийд Хаммад Разагийн мэдээлснээр Пакистан улс дахь ко.ро.на.ви.р.у.с.ийн ха.лдв.арын тархалтыг зогсоох, дархлаажуулалтын үйл ажиллагааг түргэсгэх зорилгоор энэхүү шийдвэрийг гаргасан байна.
Пенжаб муж нь 110 сая гаруй хүн амтай гэдэг утгаараа Пакистаны хамгийн том муж бөгөөд эдийн засгийн гол бүс нутаг юм. Тиймээс мужийн эрх баригчид вакцинжуулалтын үйл явцыг боломжит дээд хурдаар нэмэгдүүлж, хүн амын 20 -иос дээш хувь нь вакцинд хамрагдсан дүүргүүдэд бизнесийн үйл ажиллагааг нээхээр төлөвлөсөн байна.
Эх сурвалж: DAWN













