АНУ-ын Юта мужийн есөн настай охин дөрвөн настай дүүтэйгээ хамт эцэг, эхийнхээ автомашиныг жолоодон, ачааны машинтай м.ө.р.г.ө.л.д.с.ө.н гэж орон нутгийн цагдаа нар мэдээлжээ. Эгч дүүс “далайд сэлэхээр” Калифорни муж руу явж байна гэж цагдаа нарт хэлсэн байна.
Тус мужийн Вест Валли хотын цагдаагийн газрын мэдээлснээр охид өнгөрөгч лхагва гарагийн шөнийн 03:00 цагийн орчимд Баруун Иордан хэсэг дэх гэрээсээ гаран, Калифорни руу жолоодож эхэлсэн аж. Энэ үеэр тэдний эцэг, эх унтаж байсан бөгөөд цагдаа нарыг залгатал хүүхдүүдээ гэрээсээ явсныг мэдээгүй байсан гэнэ.

Юта муж нь далайд гарцгүй бөгөөд охид Калифорни муж руу хүрэхийн тулд дор хаяж 10 цаг явах шаардлагатай байсан юм. Жолоо барьж байсан есөн настай эгч нь 16 км явсныхаа дараа өөр нэгэн автомашинтай м.ө.р.г.ө.л.д.с.ө.н байна. Үүний дараагаар тэрээр томоохон тээврийн ачааны машиныг мөргөсөн гэж цагдаа нар мэдээлжээ.

