ОХУ-с ирсэн оюутнуудаас давтан шинжилгээгээр COVID-19 илэрээгүй

Манай улсад коронавирусийн тархалт нэмэгдсэн эсэх болон шинжилгээний хариуг мэдээллээ.

ХӨСҮТ-ийн ерөнхий захирал Д.Нямхүү: 2020 оны дөрөвдүгээр сарын 29-нд буюу өчигдөр коронавирусийн хaлдвaрын сэжигтэй тохoлдол улсын хэмжээнд бүртгэгдээгүй. ХӨСҮТ, Дaрхaн-Уул аймгийн нийт гурван лабораторид 163 хүний сорьцод шинжилгээ хийхэд коронавирусийн халдвар илрээгүй. Үүнд:

ХӨСҮТ-д тусгаарлагдсан -12
Дорноговь аймагт тусгаарлaгдсан 31 хүний давтан шинжилгээ
Замын-Үүдэд тусгаарлагдсан-1
Тандалтын 46 хүний шинжилгээнд коронавирусийн халдвар илрээгүй. Тандалтад Өвөрхөнгай аймаг болон Багануур дүүргээс цуглуулсан сорьцыг хамруулсан. Энэ нь улс оронд коронавирусийн халдвар байгаа эсэхийг мөрдөж байгаа юм.
Дархан-Уул аймгийн салбар лабораторид хийгдсэн Алтанбулагийн боомтоор орж ирсэн ачаа тээврийн 31 жолооч, ажиглалтад байсан 43 хүний давтан шинжилгээнд коронавирусийн халдвар илрээгүй.

Өнөөдрийн байдлaaр ХӨСҮТ-д 73 хүн бaйнa. Бусдыг нь дараагийн шат руу шилжүүлж, 150 орыг бэлдлээ. Одоо чартераар ирэх иргэдэд онцгой анхаарал хандуулна.

ОХУ-аас ирсэн оюутнууд 20-иод хоночихлоо. Заримд нь 3, заримд нь 4 удаа давтан шинжилгээ хийхэд коронавирусийн халдвар илрээгүй” гэсэн мэдээллийг өглөө.

Эмчлүүлж буй өвчтөнүүдийн хувьд хэдэн өдөр дамжих халуурсан, гүйлгэж байгаа өвчтөнүүд байгаа тул эмчилгээндээ онцгой анхаарч байна гэдгийг нэмж хэллээ.

Latest articles

Related articles

spot_img