2021 оны Ерөнхийлөгчийн сонгуулийн сурталчилгаа үргэлжилж байна. Яг энэ үед ХҮН-аас Ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвшигч Д.Энхбатын ард Ц.Элбэгдорж байгаа гэх хардлага нийгмийн сүлжээнд тархаж эхэллээ. Гэхдээ энэ нь зүгээр нэг хардлага төдий зүйл биш юм.
Учир нь Ерөнхийлөгч асан Ц.Элбэгдорж нь 2013 онд ХҮН-ын Мэдлэг, мэдээлэл хөгжлийн бодлого хариуцсан орон тооны бус зөвлөхөөр томилогдсон байдаг.
Ц.Элбэгдоржийн хувьд Ерөнхийлөгчөөс бууснаас хойш маш их хэл аманд өртөж, хуулийн байгууллагад хүртэл удаа дараа дуудагдаж байгаа. Иймээс Ц.Элбэгдоржийн хувьд өөрийг нь “хамгаалах” хүнийг Д.Энхбат гэж үзсэн байх гэсэн таамаг өрнөж байна. Мөн энэ удаагийн сонгуульд экс Ерөнхийлөгч хүч , хөрөнгө зарж байгаа гэх мэдээлэл байгаа юм.













