Өөрийн өвөрмөц содон хоолойгоороо олны танил болон гарч ирсэн бүсгүй бол А.Хишигдалай юм. Архангай аймгаас гаралтай тэрээр хотод орж ирсэн цагаасаа ялгаварла н гадуурхалта д өртөж байсан тухайгаа ‘Urban talk’-аар ярьжээ.

Ингэхдээ ‘Ялгаварлан гадуурхал т гэдэг бол хар, бор, шар төрснөөс үүсдэг том асуудал биш. Жижигхэн зүйлээс үүсдэг байхгүй юу. Би хөдөө төрж өсөөд хотод орж ирснээсээ ялгаварлан гадуурхалта д өртөж байсан. Яагаад хөдөөнийх болохоороо, бусдаас онцгой гутал өмссөнөөрөө бусдад шоолуул ж , гадуурхалта д өртөх ёстой гэж. Магадгүй намайг юун сүртэй юм гэх хүмүүс бий.

Гэхдээ би ялгаварлан гадуурхалта д байнга өртөж явдаг. Намайг дандаа ‘хөдөөнийх’ гэдэг. Юу гэсэн үг юм бэ? Хөдөө шиг сайхан газар Монголд хаана байна аа. Тэгсэн хэрнээ бүгдээрээ хөдөө явъя, хөдөө явъя л гэдэг биздээ. Яг үнэндээ, би энэ асуудалд эмзэглэ ж, уйлж хоносон шөнө зөндөө байдаг. Намайг хөдөөнийх гэж гарал угсаагаар доромжи л ж байгаа хүмүүс хэнийг л ‘тэнэ г , мангар’ гэж дуудаад өөрсдийгөө хүчирхийлэ г ч болсноо мэдээгүй л явцгаадаг’ гэв.


