SBS телевизийн “Пентхаус” хэмээх цуврал болоод байна. Солонгостоо үзэгчдийн хандалтаар нэгдүгээрт жагсаж 30-аас дээш хувийн үнэлгээ авсан анхны бүтээл болсон. Энэхүү киног Монголд толгойтой болгон үзэж, сенсаци болж байгаа нь үнээн.
Хоёр сарын өмнө нэгдүгээр улирал нь төгсөж, Солонгосын үзэгчдээс 30-аас дээш хувийн үнэлгээ авсан анхны бүтээл болсон цувралыг монголчууд эх хэлээрээ хүлээн авч үзэж боломжтой болов. Тус киноны нэгдүгээр улирал Шим Сү Рён /И Жи А/, У Юн Хи /Юү Жин/ нар эмгэнэлтэйгээр төгсөж, баян хүмүүсийн харгис хэрцгий байдлыг биелэл болсон Чон Со Жин /Ким Су Ён/, Жү Дан Тэ /Ом Ги Жүн/ нар пентхаусыг эзэмшиж муу талын ялалтаар дууссан нь олон үзэгчдийг цочроогоод байна.
Энэхүү цувралын найруулга, жүжигчдийн гайхалтай тоглолт зэрэг нь олон хүний сэтгэлийг татжээ. Солонгосын алдарт цувралын хоёрдугаар улирал нь ирэх сарын 19- нөөс олны хүртээл болохоор триллерээ цацаж эхэлсэн байна. Солонгост гарч эхлэх хоёрдугаар цуврал нь 12 ангитай.
Тэгвэл ирэх тавдугаар сараас гуравдугаар улирлын зураг авалт эхлэх гэнэ. Тус кино Солонгосын дэлгэцээр гарснаас хойш дөрвөн долоо хоногийн турш шилдэг драмыг тэргүүлсэн байна.
Тэгвэл та бүхэнд киноны гол дүрийн бүсгүйчүүдийн бага насны зургийг толилуулая.














