Жүжигчин Б.Даваажав гэхээр хүмүүс хэсэгтээ л ‘Хэн билээ, ямар жүжигчин’ хэмээн царайг нь санах гэж хичээх байх. Тэгвэл ‘Рашаантын 18’ уран сайхны кинон дээр ‘Танайх нүүрс түлдэг, манайх попрышка түлдэг…’ гэж хэлдэг гэхээр шууд л аан… гэх болов уу. А.pxи.чин, xу.лигиaн, xул.гaйч гээд л үргэлж болж бvтэxгvй эсрэг талын туслах дүрээр олонд танигдсан нэгэн.

‘Аав минь бурхан болсноос хойш би өнчpөл гэдгийг дэндүү их мэдэрсэн. Хүн ааваараа их дутдаг юм билээ’ хэмээн нүдэндээ нулимс цийлэгнүүлэн ярих тэрээр айлын бага, эрх нэгэн. Гэхдээ ‘Аавынхаа нэрийг сайнаар гаргаж мундаг хүн болохыг зорьсон учраас жүжигчин болсон’ хэмээн ярихдаа хатуужилтай нэгэн гэмээр.

Үзэгчдийн сэтгэлд аавынхаа улаан хамбан дээлтэй хоногшиж үлдэхийг хүсдэг тэрээр аавынхаа дээлийг өмсөж Алтангадас одонгоор энгэрээ чимжээ.


