Олны танил дуучин Ариана Гранде сүү тавьсан залуу Далтон Гомезтэй хуримаа хийсэн байна. Гранде болон Гомез нар хуримаа жижиг хүрээг хамруулж даруухан хийсэн аж. “PA” агентлагт мэдээлснээр тэд хуримаа өнгөрсөн амралтын өдрөөр хийж 20 хүрэхгүй хүний өмнө бөгж солилцсон байна.

Гранде болон Гомез нар өнгөрсөн арван хоёрдугаар сард сүү тавьсан гэдгээ зарласан билээ. “TMZ” сайтад мэдээлснээр хуримын ёслол Калифорни мужид байрладаг Монтенсито дахь Грандегийн эдлэн газар дээр болсон байна. Грандегийн төлөөлөгч “PA” агентлагт хэлэхдээ “Тэд хуримаа даруухан тэмдэглэсэн, 20 хүрэхгүй хүн оролцсон. Хуримын өрөө хайраар бялхаж, тэдний гэр бүл маш их баяртай байсан” хэмээжээ.

Далтон Гомез нь Калифорни мужийн өмнөд хэсэгт өсөж торнисон бөгөөд тэрбээр тансаг орон сууцын худалдааны салбарт ажилладаг юм. Тэд үерхээд нэг жил болсны дараа ийнхүү хуримаа хийсэн байна.


