ХӨСҮТ-ийн Ерөнхий захирал Л.Баттөр kopoнaвиpycт халдварын нөхцөл байдлын талаар мэдээллээ.
Тэрбээр “Хөл хорионы зэрэглэлийг бууруулсан, тавдугаар сарын 22-ноос орон нутгийн замыг нээсэн, Ерөнхийлөгчийн сонгуультай гээд хөл хөдөлгөөн нэмэгдэж байгаа. Үүнтэй холбоотойгоор өдөрт бүртгэгдэх халдварын тохиолдлын тоо эргээд нэмэгдэж эхэлж байна.

Халдварын хамгийн оргил үеийн тархалтыг дагаад н.а.с б.а.р.а.л.т, хүндрэл нэмэгддэг. Хөл хорионы үр дүнд тархалтын тохиолдлын тоо буураад, үүнийг дагаад 14-21 хоногийн дараа н.а.с б.а.р.а.л.т.ы.н тоо буурах ёстой гэсэн тооцооллуудыг хийж байсан. Энэ дагуу н.а.с б.а.р.а.л.т буурч байгаа.

Гэхдээ халдварын давлагаа эргээд сэргэх хандлагатай байна. Хэрэв энэ давлагаа олон хүнийг хамрах юм бол вакцинжуулалт үр дүнгүй болох, н.а.с б.а.р.а.л.т нэмэгдэх эрсдэлүүд хүлээж байгаа” гэв.
Өнөөдрийн байдлаар kopoнaвиpycийн халдварын тохиолдол шинээр Улаанбаатарт 625, орон нутагт 28 бүртгэгдэж, хоёр хүн н.а.с б.а.р.ж.э.э.













