‘Хар сарнай’ хамтлагийн дуучин С.Амармандахын төрсөн дүү С.Амарбаясгалантыг хүмүүс ‘Хатариш’ дуугаар нь илүү сайн мэднэ. Тэрбээр 2012 онд дуучин Т.Номин буюу Минотой хамтран Буриад ардын дуу “Хатариш”-ийг дуулсан юм. Үүгээр нь хүмүүс ихэвчлэн түүнийг ‘Хатариш’ Амараа гэдэг. Тэрбээр цахим хуудсаараа дамжуулан аавдаа зориулан талархсан сэтгэгдлээ бичжээ.

С.Амараа: Төрийн соёрхол, урлагийн гавьяат зүтгэлтэн С.Сүхбаатар аав минь өнөөдөр ХӨДӨЛМӨРИЙН БААТАР боллоо.
Монголын ардын урлагийг дэлхийн түвшинд гаргасан тайзны бүжгийг Монголын анхны бүжигэн жүжиг болтол хөгжүүлж төрийн их наадмыг хамгийн олон удаа найруулж, Их цагаан 9-н хөлт тугийг анх Төв Цэнгэлдэхэд оруулж Наадмын нээлт хийж байлаа.
Зөвхөн бүжигэн урлаг гэхгүй ардын тодотголтой дуу, бүхий л салбарыг одоогийн түвшинд хүртэл хөгжүүлэхэд өөрийн хувь нэмрээ оруулсан хүн билээ. Ийм хүний хүү болон мэндэлсэндээ маш их баярлаж, бахархаж явдаг.
Хайрт аавдаа баяр хүргэе. Монголын урлагийн үе үеийн Хөдөлмөрийн Баатрууд болон бүх угсаатан түмэндээ баяр хүргэе’ хэмээжээ.













