Бред Питт хүүхдүүдээ асран халамжлах эрхтэй боллоо

Урт удаан хугацаанд үргэлжилсэн шүүх хурлдын дараа Брэд Питт хүүхдүүдээ асран хамгаалах эрхтэй боллоо. Бред Питт, Анжелина Жоли нар 2016 онд гэрлэлтээ цуцлуулсан цагаас хойш зургаан хүүхдээ асарч хамгаалах эрхийн төлөө ш.ү.ү.х.д.э.л.ц.э.ж буй. Тэгвэл уг хэргийг хянасан шүүгч Жон Оудеркирк ноён Питт, хатагтай Жоли нар хүүхдүүдээ асран халамжилах адил тэнцүү эрхтэй гэсэн шийдвэр гаргажээ. Шүүхийн шийдвэр Бред Питтийн хүүхдүүдтэйгээ өнгөрөөх цаг хугацааг мэдэгдэхүйц нэмэгдүүлэх болно хэмээн эх сурвалж Press Association-д ярьжээ.

Тэгвэл Анжелина Жолийн төлөөлөгч анхан шатны шүүхийн шийдвэрийг шүүмжилж, хууль ёсны тэмцлээ үргэлжлүүлнэ гэж мэдэгджээ. Жоли хүүхдүүдээ асран хамгаалах эрхээ хуваалцахыг эсэргүүцээгүй боловч бусад анхаарал татсан асуудлууд байгаа тухай эх сурвалж мэдээлэв.

Тухайлбал, хэдэн сар үргэлжилж олон тооны гэрч, шинжээч, эмч нар оролцсон шүүх ажиллагаанд хүүхдүүдийг гэрчээр оролцуулахгүй гэсэн шүүгчийн шийдвэрийг Анжелина Жоли шүүмжилж байгаа ажээ.

Хосууд 17 настай Пакс, 16 настай Захара, 14 настай Шило, 12 настай ихрүүд Вивьен, Нокс нарыг асран хамгаалах эрхийн төлөө ш.ү.ү.х.д.эл.ц.э.ж байна. Харин ууган хүү Маддокс 19 нас хүрсэн тул асран хамгаалах шийдвэрт хамаарахгүй юм.

Latest articles

Related articles

spot_img