Цахим орчинд ИНЕГ-ын даргын дүү, МИАТ-ын Зорчигч үйлчилгээний хэлтсийн дарга С.Батсүх ажилтнаа бэйсболын төмөр цохиураар з.о.д.о.ж буй бичлэг түгээд байна.
Ажилтнаа бейсболын төмөр цохиураар цохиж буй энэ хүн бол МИАТ-ийн Зорчигч үйлчилгээний хэлтсийн дарга С.Батсүх.Буянт-Ухаа Олон улсын нисэх буудлын
2-р давхарт байрлах ажилчдынхаа өрөөнд ээлжит яргалалаа үйлдэж байгаа нь энэ юм. #гэнэ арай л уу? pic.twitter.com/7M26e0vQFD— Санги (@sangi_ah) May 25, 2021
Тус бичлэгтэй холбогдуулан ЦЕГ-ын Хэвлэл мэдээллийн төвийн дарга, хурандаа Б.Баатархүү:
“Цахимд нийтлэгдсэн мэдээлэлтэй холбогдуулан ИАТ-ийн цагдаагдаагийн хэлтсээс уг асуудлыг бүртгэлд авч, шалгалтын ажиллагааг явуулж эхэлсэн. Ажилтны хэлж буйгаар эл явдал 2 жилийн өмнө болсон асуудал аж. Гэвч үнэн эсэх нь шалгалтын дараа тодорхой болно” хэмээх мэдээллийг өгөв.

