Өнөөдөр буюу тавдугаар сарын 26-ны өдөр Монгол Улсын Ерөнхийлөгчийн зарлигаар урлаг, спортын салбарт гавьяатууд “төрнө”. Тэдний зарим нь өчигдөр тодорхой болж, хэвлэлүүдэд мэдээлэгдсэн.
Тухайлбал:
- А.Цэгмэд, С.Болд-Эрдэнэ, Д.Ганцэцэг нар Монгол Улсын Гавьяат жүжигчин цолоор
- М.Анхцэцэг, Д.Болдбаатар, М.Нандинцэцэг, Б.Ариун-Эрдэнэ нар Монгол Улсын Гавьяат тамирчин цолоор тус тус шагнуулахаар болоод буй билээ.
Тэдний шагналыг 11.40 цагт гардуулах юм байна.
Ард түмний хайртай Жүжигчин А.Цэгмэд МУГЖ цолоор энгэрээ мялаана

Монгол Улсын Ерөнхийлөгч маргааш буюу 2021 оны тавдугаар сарын 26-нд төрийн дээд цол, одон медаль гардуулна. Энэ үеэр МУСТА, жүжигчин А.Цэгмэд МУГЖ цолоор энгэрээ мялахаар болжээ.
Жүжигчин А.Цэгмэд нь Өндөр ээж, Мартагдсан дууль, Анхны яргуй, Ану хатан, Улаан дөрвөлжин, Хунгийн сүүлчийн дуу, Эхиймаа, Нийслэл хүүхэн зэрэг олон тайз дэлгэцний бүтээлээр үзэгчпийн сэтгэлд хоногшсон уран бүтээлч билээ.













