Монголын авто спортын хамгийн шилдэг тамирчдын нэг, ОУХМ Дамдинхорлоогийн Болдбаатар Монгол Улсын Гавьяат тамирчин цол олгохоор болжээ.

Алдарт “Дакар ралли”-гаас авхуулаад авто спортынхны шандсыг сорьсон томоохон олон, олон уралдаанд хурд сорьж, Монголдоо олон анхдагч амжилтын эзэн тэрбээр улсынхаа авто спортын салбараас мэндэлсэн анхны гавьяат болж байгаа нь энэ.
Түүнд шагналыг нь маргааш гардуулна.
Дуучин Ч.Уранхолбоо ШӨХТГ-ын даргаар ажиллана
Удахгүй болох эх үрсийн баярыг угтан Дуучин Ч.Уранхолбоо ШӨХТГ Даргын оронд нэг өдөр ажиллах гэнэ.
Энэ талаар ШӨХТГ-ын дарга Бат-Эрдэнэ цахим хуудсандаа нийтэлжээ. Тэрээр “Ч.Уранхолбоо буюу Дуучин АНУ маань хэрвээ Шударга өрсөлдөөн, хэрэглэгчийн төлөө газар -ын дарга байсан бол “Хүүхэд хэрэглэгч” асуудалд хэрхэн хандах байсан бол…

Хэрвээсээд байх юм байхгүй Уранхолбоо маань 2021.05.31-ны өдөр ШӨХТГ Даргын оронд ажиллаж хүүхэд бүрийн хэрэглэдэг хүнсний бүтээгдэхүүн, хаяг шошго гээд асуудлуудад хэрхэн ямар шийдвэр гаргаж ажиллахыг хамтдаа харая. Тэр өдөр би туслахаар нь ажиллана. УИХ гишүүн Балжиннямын Баярсайхан “Хүүхэд хэрэглэгч”-ийн асуудлыг хамгийн их хөнддөг. Цуг байлгахыг хүссэн боловч сонгогдсон тойрог Улиастай хот, Завхан Аймаг -таа ажиллаж байгаа юм байна” гэжээ.













