Монгол Улсын Соёлын тэргүүний ажилтан жүжигчин Сугарын Болд-Эрдэнэ Монгол Улсын Гавьяат жүжигчин цол тэмдэгээр шагнуулах болзлоо хангажээ. Энэхүү баярт мэдээг сэтгүүлч Л.Мөнхбаясгалан өөрийн цахим хуудсаараа олон нийттэй хуваалцлаа.

Жүжигчин Сугарын Болд-Эрдэнэ 1976 онд төрсөн. СУИС-ийг 1995-1999 онд жүжигчний мэргэжлээр суралцаж төгссөн. 2013 онд доктор, профессор С.Сугарын удирдлагад магистрын зэрэг хамгаалсан. 2000 оноос УДЭТ-ын жүжигчнээр ажиллаж байгаад 2019 оноос одоог хүртэл Уран бүтээлийн хэлтсийн даргаар ажиллаж байна.

Монголын драмын урлаг уналтад байсан тэр цагт Г.Эрдэнэбилэг, С.Болд-Эрдэнэ, Г.Амгаланбаатар, Н.Наранбаатар тэргүүтэй уран бүтээлчид орж ирснээр хэлтэй, хөлтэй болсон гэж үздэг. Эдгээр уран бүтээлчид хамтран “Драмын дөрөв” хэмээх хамтлаг байгуулан дуулж олны талархлыг хүлээж байлаа. Тайз дэлгэцийн олон шилдэг дүрүүдийг бүтээсэн жүжигчин ийнхүү МУГЖ цол тэмдэгээрэнгэрээ мялаахаар болжээ.













