‘Форум’ нэвтрүүлгээр олны танил болсон Монголын цахим технологийн анхдагч Дангаасүрэнгийн Энхбатын гэргийг Дашдаваагийн Оюунцэцэг гэдэг. Тэд Оросод суралцаж байхдаа танилцаж гэр бүл болжээ.

Д.Оюунцэцэг хуучин нийгмийн үед төлөвлөгөөний комисст ажиллаж байсан, англи, орос хэлтэй бүсгүй. “Датаком” компаний үүсгэн байгуулагч Д.Энхбатын нийгмийн зүтгэлтэн болсон замналд гурван хүүхдийн ээж, өндөр боловсролтой гэргийнх нь нөлөө чамгүй их байсан гэлцдэг.

Олон нийтийн өмнө төдийлөн ил гараад байдаггүй Д.Оюунцэцэгийг ууланд алхагчид харин андахгүй. Тэрбээр ‘ХАЙРХАН аялагч клуб’-ийн гишүүн юм. Д.Оюунцэцэг 2014 онд Кавказын ууланд оршдог далайн түвшнээс дээш 3820 метр өндөртэй Пик МНР (Монгольская Народная Республика) оргилд авиралт зохион байгуулж байжээ.

Түүний гэргий биеэ авч яваа байдал эрхэмсэг, хувцасны сонголт мэдрэмжтэй байгаагаас гадна нүдэнд дулаахан алхаа гишгээ тэгш байгаа нь Монгол улсын ирээдүйн тэргүүн хатагтайд зүй ёсны дүйцэх хүн хэмээн олонхи дүгнэжээ.

