2021 оны Ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвшиж буй эрхмүүдийн хөрөнгө, орлогын мэдүүлгийг АТГ-аас ил болгоод буй.
Монгол Улсын найм дахь Ерөнхийлөгчийг тодруулах сонгуулийн сурталчилгаат хугацаа өчигдөр /2021.05.25/ эхэлсэн. Сонгуульд МАН-аас У.Хүрэлсүх, АН-аас С.Эрдэнэ, ХҮН-аас Д.Энхбат нар нэр дэвшин, өрсөлдөж буй. Тэгвэл өчигдөр АТГ-аас тэдний хөрөнгө, орлогын мэдүүлгийг ил болгосон байна. Уг мэдээллийг хүснэгтэлж, харьцуулсан байдлаар танилцуулъя.

Энэ дундаас онцолж харвал, ХҮН-аас нэр дэвшигч Д.Энхбатын хадгаламжийн хэсэг анхаарал татаж байна. Тэрбээр дотоодын банк, санхүүгийн байгууллагад 40.6 сая төгрөгийн хадгаламжтай. Харин гадаадын банк, санхүүгийн байгууллагад 400 сая төгрөгийн хадгаламжтай гэж мэдүүлжээ.
У.Хүрэлсүх, С.Эрдэнэ нарын хувьд гадаадын банк, санхүүгийн байгууллагад хадгаламж байхгүй. Харин дотоодынход харгалзан 1.7 тэрбум, 164 сая төгрөгийн хадгаламжтай байна.













