УИХ-ын гишүүн Ц.Анандбазарыг охид эмэгтэйчүүдэд б.э.л.г.и.й.н д.а.р.а.м.т үзүүлсэн байж болзошгүй асуудалд холбогдуулан шалгаж буй. Иймээс “Ме Тоо” хөдөлгөөн болон иргэн Б.Сүндэръяа цагдаагийн байгууллагад өргөдөл гаргасан.
Энэ дагуу ЦЕГ–ын Мөрдөн байцаах алба хэрэг бүртгэл нээж мөрдөн шалгах ажиллагаа явуулж буй бөгөөд гэрч болон хохирогч нараас мэдүүлэг авч эхэлсэн.
Улмаар УИХ-ын гишүүн Ц.Анандбазарт холбогдуулан хэрэг бүртгэл нээсэн бөгөөд тэрбээр нэг ч удаа мэдүүлэг өгөөгүй байгаа аж. Тодруулбал, Ц.Анандбазар нь цагдаагийн байгууллагаас дуудсан цагт очихгүй байгаа нөхцөл байдал илэрсэн байж болзошгүй байгаа аж.













