Трансжендерүүдийн тоог нэмж, хүйсээ солиулсан Анударь хиймэл xөx хийлгэсэн гэнэ. Анх Тони Сүлд цахим хаягаар олонд танигдаж, тик ток хийгээд багагүй фэнүүдтэй болсон. Мөн ‘З сая инээд’ шоу нэвтрүүлэгт оролцон, өөрийгөө таниулж байсан нэгэн.

Тэрээр жилийн өмнө хүйсээ солиулж, эмэгтэй хүн болсон тухайгаа цахим хуудсаараа дамжуулан мэдээлж байсан билээ. Эмэгтэй гэдгэээ олонд зарласнаар хойш нүүр будалтын багш Эрхэс гэх залуугаар нүүрээ будуулж харц булаам дүр төрхийг чамгүй харуулаад амжсан. Тэгвэл саяхан будалт хийлгэхдээ хиймэл хөх хийлгэсэн үү, эсвэл гэрэл сүүдрээр зохиомол хөхтэй болсон уу гэх бодол олон хүний таамаглал болон үлдээд байгаа юм.
Мөн энэхүү дүр төрх, чамгүй авьяастай түүнийг трансжендер Солонготой адилтгаж байна.













