Жүжигчин Цэрэнболд: Нэр алдарт хүрлээ гээд эхнэрээ со.ли.дог, го.л.дог эр хүн би биш. Хэний ч мэдэхгүй Цэрэнболдыг тоож, гоёж, чимж надад сэтгэлээ өгсөн эмэгтэй бол миний ГЭРГИЙ

Монголын кино урлагийн “Оскар” болох “Mongolian Academy Awards-2015” шагнал гардуулах ёслолоос энэ жил “Шилдэг эрэгтэй гол дүр”-ийн шагналыг “Аав” киноны дүрээрээ жүжигчин Ц.Цэрэнболд хүртсэн

Түүнчлэн энэ дэлхийн бүх жүжигчний мөрөөдөл болсон Холливyудад уригдан, Марко Поло кинонд тоглохоор болсон. Ингэснээр тэрбээр олны анхаарлын төвд байх болсон билээ
.

Ингэмэгц түүний гэр бүл, эхнэр хүүхдийг ч бас олон түмэн сонирхож эхэлсэн. Тэгвэл жүжигчин залуу тийм ч нууцлаг нэгэн биш бололтой. Тэрбээр олон түмэнтэйгээ нээлттэй байхаар шийдсэн бололтой. Жүжигчин залуу гэр бүлээ олноос нууцлалгүй, үзэсгэлэнт гэргийнхээ зургийг хүртэл олонд дэлгээд амжив.
.

Хэдийгээр эхнэр Д.Бямбажавтайгаа ханилаад хүү, охин хоёртой болж ажиллаж, амьдарч байгаа ч саяхан хуримын зураг татуулан, “дахин гэрлэжээ”. Учир нь жүжигчин Ц.Цэрэнболд өөрийн албан ёсны фэйсбүүк хуудсандаа өчигдөр “Venus” фото студийн чадварлаг залуустаа баярлалаа” гэсэн тайлбартайгаар оруулсан байна.


