Олон нийтийн сүлжээнд өөрийгөө Боржигон овогт Хумбаадайн Чингис хаан буюу их хааны хойд дүр хэмээн танилцуулсан. Улсын бүргэлийн газарт нэрээ өөрчилсөн залууг М.Баасанжаргал гэдэг. Аав, ээжээс өгсөн нэрээ Чингисхаан гэж өөрчлөн ‘Цаг нь болохоор би хаанд өргөмжлөгдөнө. 2033 он хүртэл өөрийгөө бэлтгэнэ’ гэж сошиалд багагүй шуугиан тарьдаг нэгэн. Ерөнхийлөгчийн сонгуулийн сурталчилгаа эхэлсэнтэй холбоотой саяхан цахим хуудсандаа ийнхүү бичжээ.

‘Монгол Улсын Ерөнхийлөгчид хууль бусаар бие даан өрсөлдөгч
М.Чингисхааны хандивын данс 5029484812 НЭГДЭЛХИЙ Хэрэв би Монгол Улсын Ерөнхийлөгч болбол НАМ ТӨР-ийн учрыг олж, ӨНДӨР төрийг цогцлоож, 21-р зууны 3 дахь мянганы хүчирхэг ХААН ТӨР~ийг сэргээнэ! Бүх ард олноороо бүлээн амьд явах бус бүрэн бүтэн дүүрэн дулаан жаргалтай амьдрах болно. ЭВ ХАЙР~ын бодлогоор хүн төрөлхтөнг Монголчууд үлгэрлэн манлайлж удирдан засаж засаглах болно’ гэжээ.














