Kopoнaвиpycт халдварын асуудал анхлан дэгдсэн цагаас хойш ард түмний хайртай “Баатар” дүртэй ажилласан, ХӨСҮТ-ийн захирал асан Д.Нямхүү одоо аг жиг чимээгүй байна.
Харин Эрүүл мэндийн сайдаар Т.Мөнхсайхан томилогдсон үеэс хойш түүний нэрд холбогдох сайн, муу мэдээллүүд олширч, эцэстээ сайдын тушаалаар тэр албан тушаалаасаа “халагдсан”.

Үүний дараахан Д.Нямхүү “Хууль бусаар халагдлаа, ажилдаа эргэж очмоор байна” гэх үндэслэлээр шүүхэд нэхэмжлэл гаргасан байдаг. Тэгвэл уг нэхэмжлэлийг энэ пүрэв гарагт буюу дөрөвдүгээр сарын 27-нд Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхээр хэлэлцэх тов гарсан байна.













