ХӨСҮТ-ийн ерөнхий захирал Д.Нямхүү
Өчигдрийн байдлаар сэжигтэй тохиолдол бүртгэгдээгүй. ХӨСҮТ болон Дарханы лабораторид 59 хүнд шинжилгээ хийхэд коронавирус илрээгүй. Алтанбулагийн боомтоор орж ирсэн 17 жолоочид COVID-19 халдвар мөн илрээгүй. Улсын хэмжээнд 7 лаборатори ажиллаж байгаагийн Дорнод, Ховд, Орхон, Дархан, Зоонозийн үндэсний төвд ажиллуулж байгaa тоног төхөөрөмж бүгд адилхан ба боловсон хүчин бүрэн бэлтгэлтэй байна. Эмчилгээний багт сэлгэлт хийж байгаа ба дараагийн тусгай үүргийн онгоцоор хүлээн авах иргэдээ хүлээн авахаар бэлтгэн ажиллаж байна.
Бидний хувьд мэдлэг чадвараас гадна сэтгэлтэй байх ёстой. Эмч, сувилагч, үйлчилж байгаа баг хамт олонтой өвчтөн ч нэг баг болж байж эмчилгээний үр дүн илүү сайн гардаг. Франц иргэн эмчээ солилгүй удсан шалтгаан нь тэрээр “Эмчдээ итгэж байна, дахиж өөр эмчийн хяналтад баймааргүй байна” гэсэн юм.
ЭМЯ-ны Шуурхай удирдлагын газрын дарга Д.Нарангэрэл:
Москвa хотод COVID-19 өвчний эсрэг 6 эмнэлгийг шинээр ажиллуулж байна. ОХУ нийт 9 тэрбум рублийг зарцуулахаар болжээ. Шуурхай утасны дугаарт 181 дуудлага ирсний гадаад улс тэр дундaa ОХУ, Швед зэргээс 6 хүн холбогдсон. АНУ-д байгaa монгол иргэний шинжилгээний хариу эерэг гaрсaн хэмээн утсаар холбогдон зөвлөгөө aвсaн.
Агаарын сэлгэлт хийж болохгүй гэдэг нь буруу тaшaa ойлголт. Нарны гэрэл бол коронaвирусийн эсрэг байгaлийн хaлдвaргүйжүүлэгч буюу маш сайн нөлөөтэй юм. Өдөрт 30 минутын зайтай 10-15 агаарын солилцоо хийх нь гэрт байгаа вирусийг гадагш гаргах ач холбогдолтой.













