Хятадын Ганьсу мужид болсон хэт холын зайн марафон гүйлтийн тэмцээний үеэр цаг агаарын онц үзэгдэл болсны улмаас 21 хүн амь насаа алджээ.
Үүнээс өмнө 16 хүн aмиa aлдaж, таван хүн ор су.раггүй алга болоод байсан билээ. Уулархаг бүсэд болсон 100 км зайн марафон гүйлтийн тэмцээн бямба гарагийн өглөө Байинь хот орчмоос гараагаа эхэлжээ.
Бямба гаргийн өглөө Байинь хот дахь Шар мөрний ойн дурсгалт газраас эхэлсэн 100 километрийн тэмцээний үеэр гэнэт хүчтэй салхи дэгдэж, мөндөр, аадар бороо орсон байна.
Ням гарагийн өглөөний байдлаар, марафон гүйлтийн 172 оролцогчдын 151-г нь олж, нүүлгэн шилжүүлсэн бол найман хүнийг эмнэлэгт хүргэжээ. 21 хүн aмиa aлдaв. Цаг агаар огцом хүйтэрсэн тул тамирчдын биеийн халуун буурсан байна. Тэдэнд тусламж үзүүлэхээр 700 аврагчдыг илгээжээ.













