Өнгөрсөн оны тавдугаар сараас хэрэгжүүлж буй “Зүрх мартахгүй” төслийн хүрээнд 2026 он гэхэд 1000 хүүхдэд хагалгаа хийхээр төлөвлөсөн. Зүрхний төрөлхийн гажигтай хүүхдийг эх орондоо эмчлэх зорилго бүхий “Зүрх мартахгүй” төсөлд иргэн, ААН-үүд нэгдэж, хандив өргөж буй.
Тэгвэл өнөөдөр “Алтан Дорнод Монгол” компанийн Төлөөлөн удирдах зөвлөлийн дарга Т. Ганболд дөрвөн хүүхдийн эмчилгээний зардал 28 сая төгрөг хандивлаж байгаагаа мэдэгдлээ.
Тэрбээр өөрийн нийгмийн сүлжээндээ энэ талаар “Алтай Таван Богд хүртэл хүрч хүүхдийн амь авардаг агуу хүнтэй уулзлаа. 12 настай охин маань бусдад тустай, өгөөмөр болоосой гээд 3 дүүгээ төлөөлөөд 4 хүүхдийн амь аврах мэс заслын зардалаар хандив өргөлөө. Юм нэгээр дуусахгүй. Амьдрал, боломж дутмаг 161 хүүхдэд зүрхний мэс засал хийсэн Болдсайхан эмч 1000 хүргэчих байх гэнэ лээ!! Та урт наслаарай!! ” гэжээ













