www.ulstur.com
  • НҮҮР
  • ЕРӨНХИЙЛӨГЧ
  • УИХ
  • ЗАСГИЙН ГАЗАР
  • СОНГУУЛЬ-2024
  • НИЙСЛЭЛ
  • АЙМАГ
  • ИТХ
    • НИЙГЭМ
  • ЭДИЙН ЗАСАГ
  • ДЭЛХИЙ
  • ХУУЛЬ
  • БУСАД
No Result
View All Result
  • НҮҮР
  • ЕРӨНХИЙЛӨГЧ
  • УИХ
  • ЗАСГИЙН ГАЗАР
  • СОНГУУЛЬ-2024
  • НИЙСЛЭЛ
  • АЙМАГ
  • ИТХ
    • НИЙГЭМ
  • ЭДИЙН ЗАСАГ
  • ДЭЛХИЙ
  • ХУУЛЬ
  • БУСАД
No Result
View All Result
www.ulstur.com
No Result
View All Result

У.Хүрэлсүх: Би Ерөнхийлөгчөөр сонгогдвол ард түмнийхээ эв нэгдлийг нүдний цөцгий мэт сахин хамгаална

admin by admin
2021-05-24
in ЕРӨНХИЙЛӨГЧ
0
У.Хүрэлсүх: Би Ерөнхийлөгчөөр сонгогдвол ард түмнийхээ эв нэгдлийг нүдний цөцгий мэт сахин хамгаална
0
SHARES
0
VIEWS
Share on FacebookShare on Twitter

Монгол Улсын Ерөнхийлөгчийн 2021 оны сонгуульд МАН-аас нэр дэвшигч У.Хүрэлсүх нэр дэвшигчийн үнэмлэхээ гардлаа.

Үнэмлэхээ гардан авсны дараа У.Хүрэлсүх сонгуулийн мөрийн хөтөлбөрийн онцлох заалтуудыг танилцууллаа. Тэрбээр “Монгол Улсын Ерөнхийлөгчийн найм дахь удаагийн сонгууль өнөөдрөөс албан ёсоор эхэлж байна. Надад асар их хариуцлага үүрүүлж, Ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвших боломжийг олгосон журмын нөхөд болон та бүхэнд чинь сэтгэлээсээ талархаж байна. Энэ бол маш хариуцлагатай сонгууль. Сонгуульд нэр дэвшигч нартаа амжилт хүсье. Ерөнхийлөгчийн сонгуулийг олон улсад маш анхааралтай ажиглаж байна. Тийм учраас энэ удаагийн сонгуулийг ил тод, нээлттэй, шударга өрсөлдөөнөөр явуулъя гэж уриалмаар байна. Цар тахлын үед сонгуулийн зардлыг хэмнэж аль болохоор хямд зардлаар энэ удаагийн сонгууль зохион байгуулахыг уриалж байна.

Монгол Улсын Ерөнхийлөгч гэдэг бол ард түмний эв нэгдлийн илэрхийлэл, Зэвсэгт хүчний ерөнхий командлагч, Үндэсний аюулгүй байдлын тэргүүн. Энэ бол маш хариуцлагатай алба. Хэрвээ би Ерөнхийлөгчөөр сонгогдвол дараах зүйлүүдэд анхаарал хандуулж ажиллана. Нэгдүгээрт, нийгэмд шударга ёсыг бэхжүүлэхэд ихээхэн анхаарна. Хууль бус, шударга бус тогтолцоог таслан зогсооход анхаарал тавьж ажиллана. Шүүх, прокурор зэрэг хууль хяналтын байгууллагын шинэчлэхэд тусгайлан анхаарна. Хүн биш хууль засагладаг төртэй болох ёстой гэж үзэж байна.

Хоёрдугаарт, хүний эрх, эрх чөлөө, ардчилсан тогтолцоог, эрх зүйт төрөө бэхжүүлэхэд ихээхэн анхаарч ажиллана. Хүний эрх эрх чөлөөг хадгалах парламентын тогтолцоог улам бэхжүүлэхийн төлөө анхааран ажиллана. Монгол Улс бол нэгдмэл нэг улс. Ардын намын Ардчилсан намын Монгол Улс гэж байхгүй. Ерөнхийлөгчөөр сонгогдвол ард түмнийхээ эв нэдлийг нүдний цөцгий мэт сахин хамгаална. Ард түмний эв нэгдлийг сахин хамгаалах нь Ерөнхийлөгчийн тэргүүн эгнээний үйл хэрэг.

Гуравдугаарт, Монголын иргэн болгон байгалийн баялгаас ижил тэгш хүртэж байх ёстой. Тийм учраас байгалийн баялгийн үндэсний санг байгуулж, улс орныхоо бүтээн байгуулалтыг хийж, иргэддээ баялгийг тэгш хуваарилна. Дараа нь гадаад бодлого. НҮБ болон бусад олон улсын тавцанд Монгол Улсын нэр хүндийг бэхжүүлэхийн төлөө хичээн ажиллана.

Дөрөвдүгээрт, Хүчирхэг Монгол Улсыг байгуулахын тулд Засгийн газар, УИХ-тай хамтран ажиллана. Цар тахлыг даван туулахын тулд Ерөнхийлөгчийн хувьд Засгийн газар, УИХ-тай хамтран ажиллана” гэдгийг хэллээ.

Post Views: 736
Previous Post

Женко С.Эрдэнэ лүү өндөг шидэж, чулуу модоор цохих үүрэг өгсөн гэв үү?

Next Post

ХӨШИГНИЙ АРД: Ж.Энхбаярт ЕТГ-ыг, Сү фракци Засгийн эрхийг авах “ах нарын план”

Next Post
ХӨШИГНИЙ АРД: Ж.Энхбаярт ЕТГ-ыг, Сү фракци Засгийн эрхийг авах “ах нарын план”

ХӨШИГНИЙ АРД: Ж.Энхбаярт ЕТГ-ыг, Сү фракци Засгийн эрхийг авах “ах нарын план”

No Result
View All Result
  • About
  • Advertise
  • Privacy & Policy
  • Contact

© 2025 JNews - Premium WordPress news & magazine theme by Jegtheme.

No Result
View All Result

© 2025 JNews - Premium WordPress news & magazine theme by Jegtheme.