www.ulstur.com
  • НҮҮР
  • ЕРӨНХИЙЛӨГЧ
  • УИХ
  • ЗАСГИЙН ГАЗАР
  • СОНГУУЛЬ-2024
  • НИЙСЛЭЛ
  • АЙМАГ
  • ИТХ
    • НИЙГЭМ
  • ЭДИЙН ЗАСАГ
  • ДЭЛХИЙ
  • ХУУЛЬ
  • БУСАД
No Result
View All Result
  • НҮҮР
  • ЕРӨНХИЙЛӨГЧ
  • УИХ
  • ЗАСГИЙН ГАЗАР
  • СОНГУУЛЬ-2024
  • НИЙСЛЭЛ
  • АЙМАГ
  • ИТХ
    • НИЙГЭМ
  • ЭДИЙН ЗАСАГ
  • ДЭЛХИЙ
  • ХУУЛЬ
  • БУСАД
No Result
View All Result
www.ulstur.com
No Result
View All Result

Түүхэн аялал жуулчлалыг хөгжүүлэх хүрээнд 10,8 тэрбум төгрөгөөр бүтээн байгуулалт хийнэ

admin by admin
2021-05-24
in НИЙГЭМ
0
Түүхэн аялал жуулчлалыг хөгжүүлэх хүрээнд 10,8 тэрбум төгрөгөөр бүтээн байгуулалт хийнэ
0
SHARES
0
VIEWS
Share on FacebookShare on Twitter

Байгаль орчин, аялал жуулчлалын сайд Н.Уртнасан Хэнтий аймаг дахь албан томилолтын хүрээнд Биндэр суманд байгуулах Их Хуралдай, Норовлин суманд байгуулах Шихихутаг цогцолборын бүтээн байгуулалтын ажилтай танилцлаа. Түүхэн аялал жуулчлалыг хөгжүүлэх хүрээнд Улсын төсвийн нийт 10,8 тэрбум төгрөгийн хөрөнгө оруулалтаар:

– Батноров суманд Андлалын өргөө

– Биндэр суманд Их хуралдай

– Норовлин суманд Шихихутаг

– Дэлгэрхаан суманд Монголын нууц товчоо цогцолборуудыг байгуулах ажлыг эхлүүлсэн, 2023 онд ашиглалтад орно.

Дээрх цогцолборуудыг байгуулснаар нийгэм, эдийн засгийн дараах үр дүн гарна гэж үзэж байна.

Үүнд:

– 100 гаруй шууд ажлын байр бий болно.

– Жуулчдад зориулсан аялал жуулчлалын шинэ нэр төрлийн 30 гаруй бүтээгдэхүүн бий болж, иргэдийн оролцоог нэмэгдүүлж, өрхийн амьжиргааг дэмжинэ.

– 2024 он гэхэд аймагт жилд аялах жуулчдын тоог 200 мянгад, аялал жуулчлалын эдийн засгийн үр өгөөжийг 150 тэрбум төгрөгт хүргэнэ.

– Иргэдийн гар урлалын бүтээгдэхүүн, өрхийн үйлдвэрлэлийн бүтээгдэхүүний борлуулалтыг 50-иас дээш хувиар нэмэгдүүлнэ.

– Жил бүр орон нутгийн 100 гаруй иргэдийг чадавхижуулах сургалтанд тогтмол хамруулж, аялал жуулчлалын нөлөөтэй ажлын байраар хангагдах, бизнес эрхлэх боломжийг нэмэгдүүлнэ гэж төлөвлөж байна.

Эх сурвалж: БСШУЯ

Post Views: 386
Previous Post

Ерөнхийлөгчийн сонгуулийн сурталчилгаа эхэллээ

Next Post

Малчны хотонд кесар мэс засал хийж, эх, хүүхдийн амийг нь аварчээ

Next Post
Малчны хотонд кесар мэс засал хийж, эх, хүүхдийн амийг нь аварчээ

Малчны хотонд кесар мэс засал хийж, эх, хүүхдийн амийг нь аварчээ

No Result
View All Result
  • About
  • Advertise
  • Privacy & Policy
  • Contact

© 2025 JNews - Premium WordPress news & magazine theme by Jegtheme.

No Result
View All Result

© 2025 JNews - Premium WordPress news & magazine theme by Jegtheme.