Эрүүл мэндийн яамнаас ээлжит (2021.05.16) мэдээллээ хийлээ. Мэдээллийн эхэнд тус яамны Хэвлэлийн төлөөлөгч Б.Ууганбаяр:
“Одоогоор 300 мянга гаруй иргэд вакцины нэгдүгээр тундаа хамрагдаагүй байна. 18-19 насныхан вакцины идэвхи муутай байна. Харин 18 хүрээгүй 17 настай хүүхдүүдэд вакцин хийх талаар ЭМЯ судалж байна. Тохиолдлын тоо өндөр байвал дахин хатуу хөл хорионд орох эрсдэлтэй. Тиймээс хүн бүр халдвар хамгааллын дэглэмээ барьж, вакцинжуулалтандаа идэвхитэй хамрагдъя” гэлээ.


