www.ulstur.com
  • НҮҮР
  • ЕРӨНХИЙЛӨГЧ
  • УИХ
  • ЗАСГИЙН ГАЗАР
  • СОНГУУЛЬ-2024
  • НИЙСЛЭЛ
  • АЙМАГ
  • ИТХ
    • НИЙГЭМ
  • ЭДИЙН ЗАСАГ
  • ДЭЛХИЙ
  • ХУУЛЬ
  • БУСАД
No Result
View All Result
  • НҮҮР
  • ЕРӨНХИЙЛӨГЧ
  • УИХ
  • ЗАСГИЙН ГАЗАР
  • СОНГУУЛЬ-2024
  • НИЙСЛЭЛ
  • АЙМАГ
  • ИТХ
    • НИЙГЭМ
  • ЭДИЙН ЗАСАГ
  • ДЭЛХИЙ
  • ХУУЛЬ
  • БУСАД
No Result
View All Result
www.ulstur.com
No Result
View All Result

Намаасаа хөөгдсөн Ц.Анандбазар МАН-Д ӨГСӨН САНХҮҮЖИЛТЭЭ ил болгоно гэв үү?

admin by admin
2021-05-22
in УЛС ТӨР
0
Намаасаа хөөгдсөн Ц.Анандбазар МАН-Д ӨГСӨН САНХҮҮЖИЛТЭЭ ил болгоно гэв үү?
0
SHARES
0
VIEWS
Share on FacebookShare on Twitter

Нэр бүхий МАН-ын гишүүд өчигдөр түр хороо байгуулж, нийслэлийн асуудалд анхаарна гэдгээ танилцуулав. Энэ үеэр хэвлэлийнхэн саяхан намаасаа “хөөгдсөн” Ц.Анандбазар гишүүний асуудлыг хэрхэн үзэж байгаа талаар тодруулсан боловч “Хуулийн байгууллага нь шалгах нь зүйтэй” гэсэн бүрхэг хариулт хэлээд өнгөрлөө.

Х.ү.ч.и.р.х.ийллийн асуудалд нэр холбогдсон Ц.Анандбазарыг намын дарга нь том сонгуульд орохын тулд асуудалтай нь хамт намаасаа түлхэн гаргасан. Гэхдээ МАН дотор өрнөж буй улс төрийн дөнгөж өнгөн хэсэг нь энэ үйлдлээр баталгаажна. Харин цаана нь өрнөж буй гол улс төрийн өнцөг нь сонгуулийн дараа болох намын даргын төлөөх өрсөлдөөн юм. Өөрөөр хэлбэл, намын дарга У.Хүрэлсүх ялсан ч, ялагдсан ч намын эрх мэдлээ орхино. Үүнийгээ хэнд шилжүүлэх вэ гэдэг өрсөлдөөн МАН дотор “битүү” өрнөөд байгаа юм. Ц.Анандбазарын хувьд энэ тулааны хөлд чирэгдчихсэн гэхэд хилсдэхгүй. Намын даргын төлөө өрсөлдөөнд Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнийн өөдөөс УИХ-ын дарга Г.Занданшатар орох төлөвтэй байна. Тиймээс жинхэнэ “бай” Г.Занданшатар руу чиглэсэн өд.ө.өн хат.га.лаг х.ү.ч.и.р.х.ийллийн хэрэгт холбогдсон Ц.Анандбазараар дамжиж буй гэх таамаг саарал ордноор хөвөрч байна..

Тэгвэл ойрын өдрүүдэд МАН дотор нэгэн сонирхолтой яриа өрнөөд эхэлсэн сурагтай. Тодруулбал, УИХ-ын сул гишүүн болсон Ц.Анандбазар өнгөрсөн хугацаанд МАН-д өгсөн бүх санхүүжилтээ ил болгоно. Магадгүй буцааж нэхэмжилнэ гэдэг яриа гэнэ. Үүнийг Ц.Анандбазар гишүүний эргэн тойрынхон түүнд зөвлөөд эхэлсэн бололтой. Ер нь У.Хүрэлсүх болон Ц.Анандбазар нарын харилцаа эхнээсээ эвтэй сайхан байгаагүй гэдгийг улс төрийн хүрээнийхэн ярилцдаг.

Хэрэв Ц.Анандбазар гишүүн намаас хөөгдсөний төлөө МАН-д өгсөн санхүүжилтүүдээ олон нийтэд ил болгож, түүнийгээ эргүүлэн нэхэмжилнэ гэвэл сонгуулийн үеэр МАН эвгүй байдалд орох магадлалтай.

Учир нь өнгөрсөн хугацаанд МАН-д өгдөг хандив, мөнгөөрөө тэргүүлэгчдийн дунд нэлээд дээгүүрт оршдог хэмээн “Сод Монгол” группын үүсгэн байгуулагч, Ц.Анандбазар нэр сонин хэвлэлээр нэлээд бичигдэж ирсэн. Магадгүй намдаа болон намын нөхөддөө гом.дож, улс төрийн карьеераа дууссан гэж тооцвол Ц.Анандбазар гишүүн сонгуулийн өмнө эсвэл дараа нь нэлээн сонирхолтой мэдэгдэл хийхийг үгүйсгүй юм.

Б.Дугараг

Post Views: 4,382
Previous Post

Өнөөдрөөс НЭЭГДЭЖ буй үйлчилгээнүүд

Next Post

Наадмын хуушуурын худалдааг томоохон дэлгүүрийн гадна талбайд хийнэ

Next Post
Наадмын хуушуурын худалдааг томоохон дэлгүүрийн гадна талбайд хийнэ

Наадмын хуушуурын худалдааг томоохон дэлгүүрийн гадна талбайд хийнэ

No Result
View All Result
  • About
  • Advertise
  • Privacy & Policy
  • Contact

© 2025 JNews - Premium WordPress news & magazine theme by Jegtheme.

No Result
View All Result

© 2025 JNews - Premium WordPress news & magazine theme by Jegtheme.