Хэн нь хууль ёсных вэ гэдэг маргаан АН дотор өрнөөд удаж байна. Хэн хэн нь нэг нэгэндээ буулт хийлгүй явсаар Ерөнхийлөгчийн ээлжит сонгуультай золгох нь. Гэхдээ шүүх Н.Алтанхуягийн нэхэмжлэлийг хангасангүй. Ингэснээр Н.Алтанхуяг С.Эрдэнэд ялагдаж, өвдөг шороодож байна.
УИХ-ын гишүүн Ц.Тувааны талаас УИХ-ын гишүүн, Ерөнхий сайд асан Н.Алтанхуяг, УИХ-ын гишүүн асан С.Эрдэнийн талаас С.Эрдэнэ өөрийнхөө нэрийг Монгол Улсын 2021 оны Ерөнхийлөгчийн ээлжит сонгуульд нэр дэвшигчээр бүртгүүлэх хүсэлтийг илгээв.
Харин Сонгуулийн ерөнхий хороо С.Эрдэнийн талыг бүртгэж, Ц.Тувааны талыг бүртгэхээс татгалзсан байдаг. Өөрөөр хэлбэл, Н.Алтанхуягийг нэр дэвшигчээр бүртгээгүй юм. Үүнийг эс хүлээн зөвшөөрсөн Ц.Тувааны тал төв талбайд долоо хоног өлсгөлөн зарлаж, санасандаа хүрсэн. Тэгвэл шүүхээс Ерөнхий сайд асан, УИХ-ын гишүүн Н.Алтанхуягийн нэхэмжлэлийг бүхэлд нь хангахаас татгалзлаа.
Өөрөөр хэлбэл, Н.Алтанхуягийн ялагдал С.Эрдэнийг Монгол Улсын 2021 оны Ерөнхийлөгчийн ээлжит сонгуульд намаа төлөөлж, нэр дэвшин өрсөлдөх боломжийг нэг шатаар ахиуллаа.

