Нийслэлийн oнцгoй бaйдлын гaзaрт өчигдөp бyюy дөрөвдүгээр сарын 26-ны өдрийн 11.00 цагт Богд уулын Энхтайваны аманд модон дотор хөрсний шар өвс шатаж байна гэх дуудлага иржээ. Улмаар гал түймэр унтраах, аврах 14 дүгээр ангийн бэлтгэл ээлжийн бүрэлдэхүүн дуудлагын дагуу галын голомтод очиж, нэмэлтээр 30, 65 дугаар ангийн бэлтгэл ээлжийн бүрэлдэхүүн мөн сайн дурын байгууллага ард иргэд нийлж галыг унтрааж цурамд оруулсан байна.
Цагдаагийн байгууллага гал тавьсан этгээдийг эрэн сурвалжилж олжээ. Тухайн гал түймэр тавьсан этгээд нь тус аманд байршилтай “Баясах трейд” компанийн сахиул 54 настай Б гэгч болох нь тогтоогджээ.
Тэрбээр хуучин хувцас шатааж байгаад санамсар болгоомжгүйгээр гал алдсан хэмээн цагдаагийн байгууллагад мэдүүлсэн байна. Хэргийг Хан-Уул дүүрэг дэх цагдаагийн хоёрдугаар хэлтэст үргэлжлүүлэн шалгаж байгаа аж. Түүнд байгаль орчинд учруулсан хохирлын хэмжээг тогтоож, дээрх этгээдэд Монгол Улсын Зөрчлийн тухай хуулийн дагуу хариуцлага хүлээлгэх ажээ.













