Орчин үеийн охидын анхаарлын төвд байх болсон царайлаг гэгээнтэн буюу Наробанчэн болон хүүхнүүдийн эр.лэг гэгддэг Г.Анархүү нарын эксүүдээ булаацалдсан элдэв xoв жив сошиал орчин дахь ярианы сэдэв болоод буй.

Тэгвэл хүүхнүүдийн эр.лэг гэгддэг Монгол ньюс агентлагийн Г.Анархүү Жигжид сайдын зээ Б.Тэмүүлэнтэй ханилан сууж бяцхан охинтой болсон ч хамтын амьдралдаа цэг тавьсанаар багагүй хугацааг үджээ.

“Монголньюс” агентлагийн өв залгамжлагч, чамгүй мэдлэгтэй, хөрөнгө бэлтэй, царай зүстэй, намхан боловч хараа булаам гэгддэг Г.Анархүү анхны гэргий Б.Тэмүүлэнгээс салж, мисс Ю.Балжидмаатай дэр нэгтгэсэн байдаг. Насаар дүү бүсгүйчүүдийг онилдог тэрээр Ю.Балжидмаатай ханилж хүүтэй болсон. Гэвч мисс гэргийгээсээ мөн л салсан гэх яриа дэгдсээр нэг жилийн нүүр үзэв.
.
. 
Б.Тэмүүлэн, Г.Анархүү нар хэн, хэн нь тусдаа амьдрал зохиосон ч гурван хүүхдээ хоорондоо тун эвтэй байлгаж, үе үехэн уулзуулж, тэмдэглэлт баяраа ч мөн гэр бүлээрээ хамт тэмдэглэдэг гэнэ шүү. Ийм үзэгдэл монголчуудын хувьд барагтаа бол харагдахгүй. Салсан л бол дахиж хэзээ ч таарч чадахгүй байх эр.эмгий зан цу.с.а.нд нь бий гэдэг. Гэтэл Г.Анархүү салсан, нийлсэн ч аль болох эвтэй байж, гэр бүлийн найзууд болж, баячуудын жишгийг дагахыг хичээж буй бололтой.

Харин алдарт царайлаг гэгээнтэн Наробанчэн бээр жүжигчин Б.Батмаатай амрагийн романс үүсгэж явсан нь лам хүн тэгэж болдог юмуу гэгдэж хэл амны бай болж байсан нь саяхан.
.

Гэтэл тэр харилцаа нь хоёр тийш болж баян айлийн хүргэн болсоноо зарлан тунхаглаад буй. Гэвчиг мөн л Б.Батмаатайгаа эргэх холбоотой байдаг, эвтэй найртай явдаг гэнэ шүү.
.

Жич: Г.Анархүү сошиал орчинд бухимдлаа илэрхийлэн Царайлаг гэгээнтэн рүү дайрсан нь Б.Батмааг крашлаж байхад нь мань эр үе үе холбогдоод байсан нь Г.Анархүүг бухимдахад хүргэсэн гэх шуум явах юм билээ.













