• Latest
  • Trending
Бөхчүүд наадамд БАРИЛДАХГҮЙ байх зохион байгуулалтад оржээ

Бөхчүүд наадамд БАРИЛДАХГҮЙ байх зохион байгуулалтад оржээ

2021-05-21
Баячуудийн хүүхдүүд улам зэрлэгшиж улныхан хэмээн дорд үзэх хандлага газар авч байна

Баячуудийн хүүхдүүд улам зэрлэгшиж улныхан хэмээн дорд үзэх хандлага газар авч байна

2026-03-10
Ухаалаг камерын ‘AI’ системээр хуурамч улсын дугаартай 587 тээврийн хэрэгслийг илрүүлжээ

Ухаалаг камерын ‘AI’ системээр хуурамч улсын дугаартай 587 тээврийн хэрэгслийг илрүүлжээ

2026-02-02
“Алтан цом”-ын багуудын бүрэлдэхүүнийг сугалаагаар тодруулна

“Алтан цом”-ын багуудын бүрэлдэхүүнийг сугалаагаар тодруулна

2025-10-20
Ц.ДАВААСҮРЭН: УИХ-ЫН ТОГТООЛЫГ ҮХЦ ЗӨРЧИЛТЭЙ ГЭЖ ҮЗЭХГҮЙ БАЙХ ГЭЖ НАЙДАЖ БАЙНА

Ц.ДАВААСҮРЭН: УИХ-ЫН ТОГТООЛЫГ ҮХЦ ЗӨРЧИЛТЭЙ ГЭЖ ҮЗЭХГҮЙ БАЙХ ГЭЖ НАЙДАЖ БАЙНА

2025-10-20
Гишүүдийн ирц бүрдсэнээр чуулганы хуралдаан эхэллээ

Гишүүдийн ирц бүрдсэнээр чуулганы хуралдаан эхэллээ

2025-10-17
102 аппликэйшнээр замын хөдөлгөөний зөрчил мэдээлсэн иргэдэд ирэх сарын 1-нээс урамшуулал олгодог болно

102 аппликэйшнээр замын хөдөлгөөний зөрчил мэдээлсэн иргэдэд ирэх сарын 1-нээс урамшуулал олгодог болно

2025-10-16
Ирэх даваа гарагаас скүүтер, мопед, цахилгаан дугуйг замын хөдөлгөөнд оролцуулахгүй

Ирэх даваа гарагаас скүүтер, мопед, цахилгаан дугуйг замын хөдөлгөөнд оролцуулахгүй

2025-10-16
Согтуу иргэн гал асааж, хөшөөг шатаасан хэргийг шалгаж байна

Согтуу иргэн гал асааж, хөшөөг шатаасан хэргийг шалгаж байна

2025-10-15
Ж.Бат-Эрдэнэ: Намаа эвлэрүүлэхээр би Ерөнхийлөгчтэй хүртэл уулзсан

Ж.Бат-Эрдэнэ: Намаа эвлэрүүлэхээр би Ерөнхийлөгчтэй хүртэл уулзсан

2025-10-15
Ж.Баярмаа: Л.Оюун-Эрдэнэ өөрийнхөө хийсэн “Харбины гэрээ”-г шалгуулахгүй гээд өөрөө түр хороо байгуулчихаж…

Ж.Баярмаа: Л.Оюун-Эрдэнэ өөрийнхөө хийсэн “Харбины гэрээ”-г шалгуулахгүй гээд өөрөө түр хороо байгуулчихаж…

2025-10-15
АН-ЫНХАН ЕРӨНХИЙ САЙДЫГ ОГЦРУУЛАХ БАЙНГЫН ХОРООНЫ ХУРАЛТАЙ БҮЛГИЙН ХУРАЛДААНАА ДАВХЦУУЛЖ ИРЦЭЭР БОЙКОТЛОВ

АН-ЫНХАН ЕРӨНХИЙ САЙДЫГ ОГЦРУУЛАХ БАЙНГЫН ХОРООНЫ ХУРАЛТАЙ БҮЛГИЙН ХУРАЛДААНАА ДАВХЦУУЛЖ ИРЦЭЭР БОЙКОТЛОВ

2025-10-13
ЭДГЭЭР ГИШҮҮД ӨНӨӨДӨР  ЕРӨНХИЙ САЙДЫН ХУВЬ ЗАЯАГ ДЭНСЭЛНЭ

ЭДГЭЭР ГИШҮҮД ӨНӨӨДӨР ЕРӨНХИЙ САЙДЫН ХУВЬ ЗАЯАГ ДЭНСЭЛНЭ

2025-10-13
Retail
Monday, May 4, 2026
Subscription
Advertise
No Result
View All Result
www.ulstur.com
No Result
View All Result

Бөхчүүд наадамд БАРИЛДАХГҮЙ байх зохион байгуулалтад оржээ

by admin
2021-05-21
in СПОРТ
0
Бөхчүүд наадамд БАРИЛДАХГҮЙ байх зохион байгуулалтад оржээ

Үндэсний бөхчүүд жагсаж, шаардлагатай бол өлсгөлөн зарлах дээр санал нэгджээ. Ардын хувьсгалын 100 жилийн ойн наадмыг зохион байгуулахад нэн хүндрэлтэй байдал үүсэхээр байна

Ко.в.и.дгүй зун, үзэгчтэй наадам, 1024 бөх барилдуулна гэж төсөөлж байгаа ч үнэндээ энэ жилийн наадамд бөхчүүд гарч ирж барилдахгүй байж мэдэх хүртлээ нөхцөл байдал хүндэрснийг хэлэхэд таагүй байна. Монгол наадамдаа бөхчүүд барилдахгүй нь гэж болох ийм эмгэ.нэлт зураглал дэргэд иржээ.

YOU MAY ALSO LIKE

“Алтан цом”-ын багуудын бүрэлдэхүүнийг сугалаагаар тодруулна

Олон улсын тэмцээн уралдааны холбооны их хурал боллоо

Хэдхэн хоногийн өмнө, тодруулбал тавдугаар сарын 15-нд МҮБХ-ны Цэцдийн зөвлөлийн хурал болсон. Энэ хуралд ирэх ёстой 67 гишүүний 46 нь оролцсон ба тэдний дийлэнх нь “Хэрвээ үндэсний бөхийн хүрээнд өрнөөд байгаа маргаантай асуудалд төрийн болон Баяр наадам зохион байгуулах хороо хариуцлагатай хандаж, тэдний тавьсан саналуудыг эргэж харахгүй бол бөхчүүд нийслэлийн Прокурорын газар болон Авлигатай тэмцэх газрын үүдэнд жагсаж, улмаар өлсгөлөн зарлах хүртэл тэмцэл хийнэ” гэдэг дээр санал нэгджээ. Хэрэв бөхчүүд до.пи.нгийн эсрэг төлөвлөсөн тэмцлийнхээ дор нэгдвэл энэ жилийн наадам “бөхгүй” болох нь ээ.

“До.п.ин.год нэр холбогдсон, бага шийтгэл авсан, одоог хүртэл хариуцлагын асуудал нь маргаантай байгаа “До.п.ин.гтой” зургаан бөх нь тусдаа барилдана биз. До.п.ин.гийн эсрэг нэгдэж байгаа бусад 1018 бөх тусдаа барилдана” гэх байр суурь ч бөхийн хүрээнээс сонсогдож эхэллээ. Сүүлийн хоёр жил дараалан аварга, арслан цолтой бөхчүүд до.п.ингийн шин.жилгээнд бүдэрсэн нь монгол бөхийг үзэгчдээс холдуулж, нэр хүндийг нь унагаж байгаа нь үнэн. Үүнийг давж гарахын тулд Бөхийн холбоо, бөхчүүд өөрсдөд байгаа боломжийнхоо хүрээнд тэмцэж, хэлж ярьж эхэлсэн ч үндэсний бөхөд хүсэн хүлээсэн шинэчлэл хийхэд хөндлөнгийн нөлөөллүүд садаа болсоор байна.

Тиймээс бөхчүүдийг нэгтгэсэн Үндэсний бөхийн холбоо эцсийн сануулгыг өгч, холбогдох газруудад гурван ч асуудлаар шаардлага хүргүүлээд байна.

МҮБХ болон бөхчүүдээс тавьж буй ГУРВАН ШААРДЛАГА

НЭГ: Э.ОЮУНБОЛДЫН ЦОЛЫГ ХУРААЖ, УНАСАН БӨХЧҮҮДЭД ЦОЛ ОЛГОХ

МҮБХ Монгол Улсын Ерөнхийлөгчид 2019 оны наадмын асуудлаар хандаад байна. 2021 оны тавдугаар сарын 17-ны өдөр Ерөнхийлөгчид хүргүүлсэн “Зарим бөхийн цолны асуудлыг шийдвэрлүүлэх тухай” албан бичигт “МҮБХ-ны Цэцдийн зөвлөлийн хурал буюу Бага хурал 2021 оны тавдугаар сарын 15-ны өдөр хуралдсан бөгөөд хуралд оролцсон гишүүдийн 100%-ийн саналын дагуу энэхүү албан бичгийг танд хүргүүлж байна. Удахгүй болох Ардын хувьсгалын түүхт 100 жилийн ойн баяр наадмын өмнө МҮБХ-ноос допингтой холбоотой асуудлуудыг цэгцлэн, маргаан будлиангүй наадмыг зохион байгуулахыг эрмэлзэн ажиллаж байна.

Үндэсний их баяр наадмыг зохион байгуулах хорооноос 2019 оны аравдугаар сарын 24-ний өдөр гаргасан 08 тоот тогтоолоороо “2019 оны Улсын баяр наадамд сэргээшийн шинжилгээнд зөрчил гаргасан улсын аварга Э.Оюунболдын цолыг хураах, түүнд өвдөг шороодсон улсын аварга Н.Батсуурьт даян аварга, улсын харцага Д.Анарт заан, улсын начин Б.Цэдэнсодномд харцага, аймгийн арслан Н.Мустафад (Тухайн үеийн цолоор) начин цол олгох санал гарган, Монгол Улсын Ерөнхийлөгчид өргөн барих” саналыг танд 2019 оны аравдугаар сард хүргүүлсэн. Энэ асуудлаар бөх сонирхогчид, бөхчүүдийн дунд талцал, хуваагдал гарч, сүүлийн гурван жил гаруй хугацаанд үргэлжилсээр байна. Монгол Улсын Ерөнхийлөгч Үндсэн хуулийн 30-р зүйлийн 1 дэх хэсэгт заасанаар Монголын ард түмний эв нэгдлийг илэрхийлэгч мөн. Мөн та нийгэмд шударга ёсыг тогтоон ажиллах зорилготойгоо удаа дараа илэрхийлдгийн хувьд до.пи.нгийн дээрх асуудлыг шударгаар шийдэж, бүрэн эрхийнхээ хүрээнд бөхчүүдийн цолыг даруй шийдвэрлэж өгнө үү” гэжээ.

Жич: 2020.11.02-нд болсон Улсын дээд шүүхийн хяналтын шатны хуралдаанаар Э.Оюунболдын гомдлыг хэлэлцсэн. Э.Оюунболдыг допинг хэрэглэсэн гэх асуудлаарх анхан шатны болон давж заалдах шатны шүүхээс “Аварга цолыг хурааж, барилдах эрхийг нь хоёр жилээр хасан, түүнд унасан бөхчүүдэд цол, чимгийг нөхөж олгох нь зүйтэй” гэсэн шийдвэрийг гаргаж байсан ба Э.Оюунболд энэ шийдвэрийг зөвшөөрөхгүй хэмээн Улсын дээд шүүхэд хандсан юм. Үүний дараа Улсын Дээд шүүхээс хоёр шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээн, Э.Оюунболдын аварга цолыг хурааж, түүнд унасан бөхчүүдэд Улсын цол чимэг олгохоор шийдвэрлэн, барилдах эрхийг нь хоёр жилээр хассан саналыг Дээд шүүхээс хүчингүй болгож шийдвэрлэснээр шүүхийн шийдвэр эцэслэгдсэн.

2019 оны наадамд барилдахдаа допинг хэрэглэсэн нь шинжилгээгээр болон шүүх хурлаар тогтоогдсон Э.Оюунболд ийн барилдах эрхээ хасуулаагүй ч аварга цолоо хураалгах болсон ч өнөөдрийг хүртэл ямар нэгэн барилдаанд зодоглоогүй, шүүхийн шийдвэрийн дагуу түүний цолыг ч хураагаагүй байгаа. Хуулиараа бол Улсын баяр наадмыг зохион байгуулах хорооноос дээрх нөхцөл байдлыг Монгол Улсын Ерөнхийлөгчид танилцуулж, Ерөнхийлөгч цол хураах, цол нөхөж олгох зарлиг гарган, асуудлыг эцэслэдэг. Гэсэн ч 2019 оны наадамд эцсийн цэг хатгасан Ерөнхийлөгчийн зарлиг хоёр дахь жилдээ хүлээгдэж байна.

ХОЁР: Н.БАТСУУРЬ, Р.ПҮРЭВДАВГА, Б.БАТ-ОРШИХ НАРТ ОНООСОН ШУДАРГА БУС ШИЙДВЭРЭЭ ЭРГЭЖ ХАРАХ


2020 оны наадмаар до.пинг хэрэглэсэн нь тогтоогдсон ч бусад бөхчүүдтэй харьцуулахад хугацааны хувьд бага шийтгэлтэй үлдсэн Улсын аварга, Н.Батсуурь, Улсын арслан Пүрэвдагва, Улсын харцага Б.Бат-Орших нарт хамаарах шийдвэрээ эргэн харж, дахин хуралдахыг хүссэн албан бичгийг МҮБХ 2021 оны тавдугаар сарын 18-ны өдөр Үндэсний их баяр наадмын Үндэсний бөхийн салбар хорооны дарга, ХЗДХЯ-ны Төрийн нарийн бичгийн дарга Б.Баасандоржид хүргүүллээ.

Албан бичигт “Үндэсний бөхийн салбар хороо 2020 оны аравдугаар сарын 20-ны өдөр хуралдан, 2020 оны Улсын баяр наадамд сэргээшийн шинжилгээнд зөрчил гаргасан Н.Батсуурь, Р.Пүрэвдавга, Б.Бат-Орших нарын асуудлыг хэлэлцэж, олонхийн саналаар тэдний барилдах эрхийг 11 сараар хасах шийдвэр гаргасан. Энэ нь МҮБХ-ны 2017 онд баталсан До.п.ингийн эсрэг журмыг зөрчсөн, мөн өмнөх жилүүдэд ажиллаж байсан Бөхийн салбар хорооны 2018, 2019 онд допингийн зөрчил гаргасан бөхчүүдэд оногдуулж байсан хариуцлагаас ухарсан, шударга бус шийдвэр болсон. Дээрх шийдвэр нь монгол бөхөд маш их хо.р нөл.өөтэй шийдвэр гэдгийг та бид сайн мэдэж байгаа. Тиймээс олонхийн саналаар шийдвэрлэсэн гэх шийдвэрээ эргэн харж, шударга шийдвэр гаргахаар салбар хороогоо хуралдуулахыг хүсье.

Хэрэв дээрх гаргасан шийдвэрээ өөрчлөхгүйгээр Баяр наадмын Зохион байгуулах хороогоор хэлэлцүүлэн, бөхчүүд, тамирчдын шударга, тэгш байдал, үндэсний бөх, спортын мөн чанарыг үгүйсгэсэн шийдвэрийг эцэслэн батлуулвал Ардын хувьсгалын түүхт 100 жилийн ойн наадмыг зохион байгуулахад нэн хүндрэлтэй байдал үүсэхээр байна.

Бөхийн салбар хороо 1990 оноос баяр наадмын бөхийн барилдааныг МҮБХ-той хамтран зохион байгуулж ирсэн ба одоо до.пи.нгийн хэ.рэг нийт бөхчүүдэд хамааралтай эмзэг асуудал болж байгаа тул таны даргалж байгаа салбар хороо хариуцлагатай цаг үед ажиллаж байгааг анхааран, шударга шийдвэр гаргахыг хичээн ажиллана уу” гэжээ.

Жич: Н.Батсуурь, Р.Пүрэвдагва, Б.Бат-Орших нарт 11 сарын хугацаагаар барилдах эрхийг нь хасаж, Ардын хувьсгалын 100 жилийн ойд барилдах боломж олгохоор зохицуулсан тул тэдний барилдах эрх энэ зургаадугаар сард сэргэнэ. Баяр наадмын тухай хуулийн дагуу до.пи.нг хэрэглэсэн нь тогтоогдсон бөхчүүдэд 6 сараас 2 жил хүртэлх хугацаагаар барилдах эрхийг нь хасах, цол, чимгийг нь хураах зэргээр хариуцлага тооцдог.

ГУРАВ: ДО.ПИ.НГИЙН НОЦТОЙ ЗӨРЧИЛ ГАРГАСАН 38 БӨХИЙН НЭРСИЙГ ЗАРЛАЖ, ХАРИУЦЛАГА ТООЦОХ

МҮБХ мөн Авлигатай тэмцэх газарт хяналт тавин ажилладаг нийслэлийн Прокурорын газарт гурав дахь удаагаа хандлаа. 2021 оны тавдугаар сарын 18-ны өдөр нийслэлийн Прокурорын газрын Ерөнхий прокурор Д.Баярмагнайд хүргүүлсэн албан бичигт “МҮБХ-ноос 2020 оны тавдугаар сарын 25-ны өдөр болон 2021 оны гуравдугаар сарын 22-ны өдөр танай байгууллага руу Авлигатай тэмцэх газарт шалгагдаж байсан до.пи.нгтой холбоотой хэргийн талаар албан бичгээр хандаж байсан. АТГ-ын ахлах комиссар Т.Баярхүү 2019 оны арваннэгдүгээр сарын 11-ний өдөр өөрийн байгууллагад шалгагдаж байгаа эр.үүгийн хэр.гүүдийг мэдээлэхдээ нэр бүхий 38 бөх 2010-2019 онд до.пи.нгтой холбоотой зөрчлийг гаргасан, түүнд холбогдуулж БТСГ-ын албан тушаалтныг шалгаж байгааг олон нийтийн мэдээллийн хэрэгслүүдээр хэлсэн байдаг.

Энэ тухай мэдээлэл авахаар МҮБХ-ноос удаа дараа АТГ-т хандахад “Хэргийг шалгаж байгаа, нууцлалыг хангах үүрэгтэй тул мэдээлэх боломжгүй” гэсэн нэг л хариултыг хуулбарлан, албан бичгээр өгсөөр ирсэн. Танай байгуулагад манай холбооноос 2021 оны гуравдугаар сарын 22-ны өдөр дээрх хэргийг АТГ-аас татан авч, хянан үзэхийг хүсэхэд, “АТГ нь 2020 оны аравдугаар сарын 15-ны өдөр тус хэрэгт хохирогч тогтоогдохгүй байгаа тул хэргийг хаасан” гэх хариулт өгсөн. Олон нийтийн мэдээллийн хэрэгслээр нийтэд зарласан энэ хэргийг хаасан нь нийгэмд шударга ёс алдагдсаныг илэрхийлж, до.пи.нгийн ноц.той зөр.чил гаргасан 38 бөх бусад бөхчүүдийнхээ олон жилийн хөдөлмөрийг үнэгүйдүүлсэн асуудал болж байгааг илэрхийлэн, нэр бүхий бөхчүүд эрхээ хамгаалуулахаар МҮБХ-нд хандаад байна. Иймд та дээрх хэргийг сэргээлгэн, дахин хянуулан, зөрчил гаргасан бөхчүүдийн нэрсийг гарган өгвөл, бид хохирогч бөхчүүдийг даруй тогтоон, тэднийг АТГ-т хандуулах нэн ойлгомжтой шийдвэр гарган ажиллах болно” гэжээ.

Жич: Бөхчүүдийн шинжилгээний хариуг сольдог байж болзошгүй нөхцөл байдал үүссэн талаарх асуудал уг нь бүр 2019 оны аравдугаар сард яригдаж эхэлсэн. Бөхчүүдийн гаргасан гомдолтой холбоотойгоор АТГ-аас Баяр наадмыг зохион байгуулах хорооны удирдлага бүхий зарим хүмүүст хэрэг бүртгэл нээж, мөрдөн шалгах ажиллагаа эхлүүлсэн талаар тухайн оны арваннэгдүгээр сард мэдэгдэж байлаа. Энэ нь “Бөхчүүдийн до.пи.нгийн шинжилгээний хариуг сольдог байж болзошгүй” гэх дуулиант мэдэгдэл байсан бөгөөд асуудал ноцтой тийш эргэсэн тул сүүлийн 10 жилийн хугацаан дахь до.пи.нгийн шинжилгээ өгсөн бөхчүүдийн хариу зөрсөн, сольсон эсэх асуудал байгаа үгүйг нягталж, мөрдөн шалгах ажиллагааг өргөн хүрээнд үргэлжлүүлж байгаа гэдгийг ч зарласан. МҮБХ-ноос нийслэлийн Прокурорт хандаж байгаа асуудал нь энэ юм. Үнэхээр сүүлийн 10 жилийн хугацаанд бөхчүүдийн шинжилгээний хариуг сольж, хольсон нөхцөл байдлын сэжүүрийг атгасан бол энэ мэдээллийг нийгэмд ил гаргаж, эцсийн бодит үнэн, эзэн холбогдогчийг олж тогтоох ёстой. Маш ноцтой энэ сэжүүрийг хуулийн байгууллагууд яагаад “Эзэн холбог.догчгүй” нэрээр тавьж орхив гэдэг нь өөрөө хар.дла.га, сэр.длэг төрүүлж байна. Төрүүлэхээс ч аргагүй.

Эх сурвалж: ӨГЛӨӨНИЙ СОНИН

ShareTweet
No Result
View All Result

Recent Posts

  • Баячуудийн хүүхдүүд улам зэрлэгшиж улныхан хэмээн дорд үзэх хандлага газар авч байна
  • Ухаалаг камерын ‘AI’ системээр хуурамч улсын дугаартай 587 тээврийн хэрэгслийг илрүүлжээ
  • “Алтан цом”-ын багуудын бүрэлдэхүүнийг сугалаагаар тодруулна
  • Ц.ДАВААСҮРЭН: УИХ-ЫН ТОГТООЛЫГ ҮХЦ ЗӨРЧИЛТЭЙ ГЭЖ ҮЗЭХГҮЙ БАЙХ ГЭЖ НАЙДАЖ БАЙНА
  • Гишүүдийн ирц бүрдсэнээр чуулганы хуралдаан эхэллээ

Recent Comments

  • temp mail on Ч.Лодойсамбуу: Н.Өнөрцэцэгийн шүүх хурал Монгол Улс хаант засаглалтай болж байгааг харууллаа
  • HealXO on Хөгжлийн банкны гүйцэтгэх захирлаар З.Нарантуяаг томилжээ
  • healxo on Ч.Номин: Номхон тэмээ ноолоход амар гэж юм л бол соёл, спортын салбарыг хэн дуртай нь ад үздэг байж таарахгүй
  • temp mail on УИХ-ын гишүүн асан Б.Баярсайхан: Улсынхаа нэрийг гутааж ингэж явснаас явахгүй байсан нь дээр…
  • bet100perak on ХХААХҮ-ийн сайд Ж.Энхбаяр: Мөөгний хуулийн төсөл боловсруулах ажлыг эхлүүлнэ

Archives

  • March 2026
  • February 2026
  • October 2025
  • September 2025
  • June 2025
  • May 2025
  • February 2025
  • January 2025
  • December 2024
  • November 2024
  • October 2024
  • September 2024
  • August 2024
  • July 2024
  • June 2024
  • May 2024
  • April 2024
  • March 2024
  • February 2024
  • January 2024
  • December 2023
  • November 2023
  • October 2023
  • September 2023
  • August 2023
  • May 2023
  • April 2023
  • March 2023
  • February 2023
  • January 2023
  • December 2022
  • November 2022
  • October 2022
  • September 2022
  • August 2022
  • July 2022
  • June 2022
  • May 2022
  • April 2022
  • March 2022
  • February 2022
  • January 2022
  • December 2021
  • November 2021
  • October 2021
  • September 2021
  • August 2021
  • July 2021
  • June 2021
  • May 2021
  • April 2021
  • March 2021
  • February 2021
  • January 2021
  • December 2020
  • November 2020
  • October 2020
  • September 2020
  • August 2020
  • July 2020
  • June 2020
  • May 2020
  • April 2020
  • March 2020
  • April 2018

Categories

  • АЙМАГ
  • БИЗНЕС
  • БОЛОВСРОЛ
  • БУСАД
  • ГЭМТ ХЭРЭГ
  • ДЭЛХИЙ
  • ЕРӨНХИЙЛӨГЧ
  • Ерөнхийлөгчийн сонгууль
  • ЗАСГИЙН ГАЗАР
  • ЗӨВЛӨГӨӨ
  • ЗУРХАЙ
  • ИТХ
  • НИЙГЭМ
  • НИЙСЛЭЛ
  • Онцлох мэдээ
  • Өвөрмонголын соёлын өдрүүд
  • ӨНЦӨГ
  • СБД
  • СОНГУУЛЬ-2024
  • СПОРТ
  • Технологи
  • УИХ
  • УЛС ТӨР
  • УРЛАГ
  • Фото
  • ХОВ ЖИВ
  • ХУУЛЬ
  • ЭДИЙН ЗАСАГ
  • ЭРҮҮЛ МЭНД
  • ЯРИЛЦЛАГА

Meta

  • Log in
  • Entries feed
  • Comments feed
  • WordPress.org
  • Бидний тухай
  • Сурталчилгаа байрлуулах
  • Холбоо барих

© 2026 JNews - Premium WordPress news & magazine theme by Jegtheme.

No Result
View All Result
  • Бидний тухай
  • Сурталчилгаа байрлуулах
  • Холбоо барих

© 2026 JNews - Premium WordPress news & magazine theme by Jegtheme.