МАХН татан буугдах шийдвэр гарсантай холбоотойгоор МАХН-аас мэдэгдэл хийж байна.
МАХН-ын дарга Н.Энхбаяр: “Бид өнөөдрийн 09:00 цагаас Улстөрийн намын тухай хууль, МАХН-ын дүрмийг үндэслээд бид МАХН албан ёсоор татан буугдаж МАН-тай нэгдэн нийлж байгаа гэсэн бичиг баримтаа Улсын дээд шүүхэд хүлээлгэн өглөө. Ингээд Дээд шүүх хуулийн дагуу тодорхой хугацаанд хэлэлцээд бидний өгсөн бичиг баримтын судлан шийдвэр гаргах юм.
Энэхүү шийдвэрийг гаргахад анхан шатны байгууллагын гишүүдийн үзэл бодлыг сонссон. Хөл хорио тавигдаагүй аймгуудад гишүүдтэйгээ очиж уулзах, онлайнаар холбогдох зэргээр санал бодлыг нь асуусан байгаа. Бид нэг түүхтэй, үзэл баримтлалтай намууд. Харин 10 жилийн өмнө тодорхой асуудлуудаар өөр байр суурьтай болсон тул хоёр нам болсон. МАН, МАХН хоёрын хооронд болж өнгөрсөн томоохон маргаан бол МАНАН гэдэг улстөрийн үзэгдэл. Сүүлийн жилүүдэд энэхүү үзэгдлийн хо.рт ү.р нөлөөг бид мэдэрсэн. Хэдэн жилийн өмнөх дүн өвлөөр МАН-ын гишүүд жагсагчид нийлж, МАНАН-тай тэмцсэн. Үр дүнгээ ч өгсөн.
Оюутолгойн гэрээ үнэхээр луй.вар бул.хайтай болсон гэдгийг манай нам 2010, 2011 онуудад шүүмжилж байхад хүмүүс тэр бүр ойлгодоггүй, хөрөнгө оруулалтын гэрээ гэж ойлгодог байсан. Үүнийг 10 жилийн дараа мэдэж, одоогийн Ерөнхий сайд гэрээг засахгүй бол болохгүйг ойлгосон байх.
Мөн Дубайн гэрээг хү.чингүй болгох ёстой гэж их шүүмжилсэн. МАН-ын өнөөгийн удирдлага үүнийг ойлгож Дубайн гэрээг хүчингүй болгоно гэдгээ албан ёсоор зарлаж байгаа. Эрдэнэтийн 49 хувийн асуудал хууль бус боллоо гэдгийг бид анх дэлгэж тавьсан. Үүнээс хойш МАН анзаарч хамтран тэмцсэн. 2012 онд 600 цагдаа ирж намайг баривчилж байсан үеэс эхлэн МАН энэхүү луйв.рыг зогсоохын тулд тэмцэж ирсэн. Олон хүн хэлмэгдсэн, баригдсан. Гэхдээ бид бууж өгөөгүй. Одоо л намууд хууль шүүхийн байгууллагын гажуудлыг засах хэрэгтэйг ойлгож үнэнд гүйцэгдэж байна. Хоёр нам нэгдэх ажиллагааг Ерөнхийлөгчийн сонгуулиас өмнө хийж зохицуулна гэж шийдсэн” гэлээ.













