Бүх цаг үеийн хамгийн сайхан хүүхнүүдийн нэг Роми Шнайдерын тоглосон ‘Хатан хаан Сиси’ кино. Энэ кино нь I Франц Жозефын эхнэр, Унгарын хатан хаан Элизабетын амьдралыг өгүүлжээ. Сиси хатан Унгарын улс төр, өнөөгийн хөгжилд том үүрэг гүйцэтгээгүй ч, ард түмний хайртай эмэгтэй, түүхэн хатан болж чадсан юм. Гурван ангит энэ киног үзээгүй хүн гэж бараг байхгүй байх. Монголын олон телевизүүдээр орчуулагдан цацагдсан энэ романтик, түүхэн кино нь Сисси, Сисси-Залуу хатан, Сисси-Хатан хааны үнэнч жилүүд гэсэн нэртэйгээр гарч байжээ.
Тэгвэл Хатан хаан Сисигийн тухай өгүүлэх ‘The Empress’ нэртэй Нэтфликсийн цуврал киноны зураг авалт тун удахгүй Германы Бавари мужид эхлэхээр болжээ.
Жүжигчин Роми Шнайдерийн дүр төрхөөр бидний сэтгэлд үлдсэн Сиси хатны дүрийг энэхүү цувралд залуу жүжигчин Деврим Лингнау бүтээх юм. Уг цуврал 2022 оны хавар Нэтфликсээр цацагдах нь ээ.













