Хөдөлмөр эрхлэх визтэй иргэд сар бүр Монгол Улсад 840 мянган төгрөг, нийгмийн даатгал, эрүүл мэндийн даатгал болон бусад татварыг улсад төлөх хуультай байдаг байна. Манай улсад Вьетнамчууд төрөл бүрийн ажил хөдөлмөр эрхэлж амьдардаг билээ.

“Монгол Улсад ажиллаж, амьдарч байгаа Вьетнам иргэдийн нийгэмлэг”-ээс kopoнaвиpycт халдвартай тэмцэх, урьдчилан сэргийлэх үйл ажиллагаанд зориулан хандив өгчээ. Манай улсад нийт 100 гаруй вьетнам иргэн ажиллаж, амьдардаг.

Эдгээр иргэд сэтгэлийн хандив болгож 10,200,000 төгрөгийг УОК-т хүлээлгэн өгсөн байна.
Эх сурвалж: УОК-ын Шуурхай штаб

