УИХ-ын чуулганаар Хуульчийн эрх зүйн байдлын тухай хуулийн шинэчилсэн найруулгыг хэлэлцэж байна.
Н.Алтанхуяг: Дэвшил гарч л байгаа юм байна. Гэхдээ өдрийн болон оройн анги гэж ялгадгаа боль. Өчигдөр би байнгын хороон дээр ярихдаа толгой сэгсрэхээс өөр юм хэлж чадсангүй.
Баклавр суурьтай хүмүүсийг хууль зүйн чиглэлээр бэлдэггүй юм уу. Амьдрал мэдэхгүй 10 дугаар анги төгссөн хүүхдийг хуулиар сургана гэж юу байсан юм. Бусад улс орон ч ийм чиглэл рүү явсан юм байна лээ.
Х.Нямбаатар: Дэлхийн чиг хандлага мэргэшсэн хуульчдыг бий болгоход явж байгаатай санал нэгдэж байна. Тэр ч утгаараа хуульчдыг бизнесийн эрх зүй, нийтийн эрх зүй цаашлаад татварын маргaaн, газрын маргааны чиглэлээр төрөлжүүлэн бэлтгэх сургалтын хөтөлбөр агуулгыг оруулдаг байх зохицуулалт оруулж ирж байгаа. Барууны орнуудад өмнө нь их сургууль төгссөн хүмүүсийг хууль зүйн баклавраар сургадаг. Бид хуулийн төслийг боловсруулахдаа бусад улсын жишгийг мөн судалсан’ хэмээн тус тус өөрсдийн байр суурийн илэрхийлсэн юм.













