Сэтгүүлч Л.Мөнхбаясгалан NTV тв-ын Болзоо ток шоу-нд оролцохдоо ээжийгээ элэгний хорт хавдраар алдсан тухайгаа ярихдаа өөрийн мэдэлгүй нулимс унаган суусан юм. Харахад хатуу чанга бүсгүй шиг боловч дотороо уян зөөлөн хүн гэлтэй…

Л.Мөнхбаясгалан ээжийгээ алдсаныхаа дараа “Цензургүй яриа-Хавдрын эсрэг аян”-ыг зарлаж, УИХ-ын гишүүдэд өөрийн гараар захидал бичин улсын төсөвт Хавдар судлалын үндэсний төвийн өргөтгөлийн барилга, тоног төхөөрөмжөнд шаардагдах 1.6 тэрбум төгрөгийг шийдүүлж чадсан боловч өргөтгөлийн барилгын ажил саатсан байна. СХД -т эзэмшиж байсан 8 га газрынхаа эзэмших эрхийг өнөөдөр Элэг нэгт монголчууд сангийн удирдах зөвлөлийн даргын хувиар Хавдар судлалын үндэсний төвд үнэ төлбөргүйгээр бэлэглэж гарын үсгээ зурсан өдөр байлаа.

Удахгүй Барилга хот байгуулалтын яамнаас уг газар дээр дэлхийн жишигт нийцсэн Хавдрын тусламж үйлчилгээний шинэ төв эмнэлэг барих зураг төслийн тендер зарлагдах болно. Энэхүү газрыг авахад, эзэмшихэд, хүчин зүтгэсэн бүх хүмүүст баярлалаа.
Мөдхөн Засгийн газартай санамж бичигт гарын үсэг зурна. Зургийн тендерээс эхлээд энэ эмнэлгийг баригдаж ашиглалтад орох хүртэл хөндлөнгөөс хяналт тавьж ажиллах болно гэдгээ амлаж байна.













