Удам судраа сайн мэдэхгүйгээс болж ц.ус ойр.толт ихэсч ге.нийн өөр.члөлт их гарах болсон. Үүнтэй холбоотойгоор “Монгол хүний удмын сангийн аюулгүй байдлын тухай хуулийн төсөл”-ийг УИХ-ын гишүүн Г.Тэмүүлэн, Ж.Бат-Эрдэнэ, Л.Мөнхбаатар нар санаачилж, танилцуулав.
УИХ-ын гишүүн Ж.Бат-Эрдэнэ “Тогтвортой гэр бүлтэй зөв иргэнийг бий болгохын тулд гэр бүлийн эдийн засгийн баталгааг бий болгох зайлшгүй шаардлагатай. Иймд бид өнөөдрийн тогтоолд зургаа болон түүнээс дээш ам бүлтэй өрхийг ипотекийн зээлд хамруулах, цаашлаад орон сууцны урьдчилгааг нь төлөх хөтөлбөрийг Засгийн газраас оруулж ирэх заалтыг нэмсэн. Мөн эхийг жирэмсэн болсон цагаас эхлэн тодорхой хэмжээний төрийн хяналтад байлгах, эрүүл мэндийн хяналтад байлгах, төрсний дараа 7-14 хоногийн хугацаанд асаргаа сувилгаа, даатгалд хамруулах боломжыг судалж, оруулж ирэх саналыг Засгийн газарт гаргаж байна.
Түүнчлэн 5 жилийн хугацаанд төлөвлөсөн бодлогодоо шилжилт хөдөлгөөний тогтвортой байдал руу чиглэсэн бодлого оруулж ирэхийг санал болгов. Мөн гадаадад суралцаж буй иргэдээ эргээд эх орондоо ирж ажиллахыг нь дэмжих бодлого хэрэгтэй байна” хэмээв

