БНСУ-д х.ү.н.д б.э.р.т.л.и.й.н улмаас эмчилгээ хийлгэхээр явсан Улсын начин Э.Энхбат ухаан орсон талаарх баярт мэдээг эх сурвалжууд мэдээлж байна. Түүний хувьд маш х.ү.н.д б.э.р.т.л.и.й.н улмаас сар гаруй хугацаанд ухаангүй байсан бол ийнхүү ухаан орж биеийн байдал нь сайжирч эхэлжээ.

Одоогоор начингийн хувьд нүдээ нээж, анивчих, юм асуухаар толгойгоо дохих рефлекс үзүүлж байгаа аж. Солонгос эмч нарын зүгээс тархины багана нь хугарсан учир хоёр хөл, гар нь бүрэн мэдээ орно гэх баталгааг өгч чадахгүй байгаа аж. Мөн диализтай, уушиг усжилттай байгааг эх сурвалж мэдээлж байна.
Н.Энхбат начинг эхнэртэй нь гурав хоногт нэг удаа уулзуулж байгаа ба цар тахлаас үүдэн тус эмнэлэгт сахиур оруулахгүй журам үйлчилж байгаа аж. Энэ дагуу эмнэлгийн зүгээс долоо хоногт хоёр удаа эхнэрийг нь оруулж байгаа юм байна.
Э.Энхбат начингийн эмчилгээний зардалд 750 сая төгрөг зарцуулаад байгаа аж. Үүний 300 сая төгрөгийг Н.Түвшинбаяр аварга гаргасан бол 450 гаруй сая төгрөгийг найзуудийнх нь хандиваас зарцуулжээ. Тэгвэл Улсын начин Э.Энхбатыг з.о.д.о.ж х.ү.н.д б.э.р.т.э.л учруулсан Н.Түвшинбаяр аварга шүүхийн шийдвэрийн дагуу хориг 461 дүгээр ангид х.о.р.и.г.д.о.ж байгаа юм. Түүний ц.а.г.д.а.н х.о.р.и.г.д.о.х хугацаа энэ долоо хоногийн пүрэв гарагт дуусгавар болно.













