• Latest
  • Trending
Л.Гүндалай: Миний гурван удаа чуулганы хуралдаан тараасан юу ч биш! Би багадаа хамуутаад бүхэл бүтэн улсын цэцэрлэг каринтилуулж байлаа шдээ

Л.Гүндалай: Миний гурван удаа чуулганы хуралдаан тараасан юу ч биш! Би багадаа хамуутаад бүхэл бүтэн улсын цэцэрлэг каринтилуулж байлаа шдээ

2021-05-10
“Алтан цом”-ын багуудын бүрэлдэхүүнийг сугалаагаар тодруулна

“Алтан цом”-ын багуудын бүрэлдэхүүнийг сугалаагаар тодруулна

2025-10-20
Ц.ДАВААСҮРЭН: УИХ-ЫН ТОГТООЛЫГ ҮХЦ ЗӨРЧИЛТЭЙ ГЭЖ ҮЗЭХГҮЙ БАЙХ ГЭЖ НАЙДАЖ БАЙНА

Ц.ДАВААСҮРЭН: УИХ-ЫН ТОГТООЛЫГ ҮХЦ ЗӨРЧИЛТЭЙ ГЭЖ ҮЗЭХГҮЙ БАЙХ ГЭЖ НАЙДАЖ БАЙНА

2025-10-20
Гишүүдийн ирц бүрдсэнээр чуулганы хуралдаан эхэллээ

Гишүүдийн ирц бүрдсэнээр чуулганы хуралдаан эхэллээ

2025-10-17
102 аппликэйшнээр замын хөдөлгөөний зөрчил мэдээлсэн иргэдэд ирэх сарын 1-нээс урамшуулал олгодог болно

102 аппликэйшнээр замын хөдөлгөөний зөрчил мэдээлсэн иргэдэд ирэх сарын 1-нээс урамшуулал олгодог болно

2025-10-16
Ирэх даваа гарагаас скүүтер, мопед, цахилгаан дугуйг замын хөдөлгөөнд оролцуулахгүй

Ирэх даваа гарагаас скүүтер, мопед, цахилгаан дугуйг замын хөдөлгөөнд оролцуулахгүй

2025-10-16
Согтуу иргэн гал асааж, хөшөөг шатаасан хэргийг шалгаж байна

Согтуу иргэн гал асааж, хөшөөг шатаасан хэргийг шалгаж байна

2025-10-15
Ж.Бат-Эрдэнэ: Намаа эвлэрүүлэхээр би Ерөнхийлөгчтэй хүртэл уулзсан

Ж.Бат-Эрдэнэ: Намаа эвлэрүүлэхээр би Ерөнхийлөгчтэй хүртэл уулзсан

2025-10-15
Ж.Баярмаа: Л.Оюун-Эрдэнэ өөрийнхөө хийсэн “Харбины гэрээ”-г шалгуулахгүй гээд өөрөө түр хороо байгуулчихаж…

Ж.Баярмаа: Л.Оюун-Эрдэнэ өөрийнхөө хийсэн “Харбины гэрээ”-г шалгуулахгүй гээд өөрөө түр хороо байгуулчихаж…

2025-10-15
АН-ЫНХАН ЕРӨНХИЙ САЙДЫГ ОГЦРУУЛАХ БАЙНГЫН ХОРООНЫ ХУРАЛТАЙ БҮЛГИЙН ХУРАЛДААНАА ДАВХЦУУЛЖ ИРЦЭЭР БОЙКОТЛОВ

АН-ЫНХАН ЕРӨНХИЙ САЙДЫГ ОГЦРУУЛАХ БАЙНГЫН ХОРООНЫ ХУРАЛТАЙ БҮЛГИЙН ХУРАЛДААНАА ДАВХЦУУЛЖ ИРЦЭЭР БОЙКОТЛОВ

2025-10-13
ЭДГЭЭР ГИШҮҮД ӨНӨӨДӨР  ЕРӨНХИЙ САЙДЫН ХУВЬ ЗАЯАГ ДЭНСЭЛНЭ

ЭДГЭЭР ГИШҮҮД ӨНӨӨДӨР ЕРӨНХИЙ САЙДЫН ХУВЬ ЗАЯАГ ДЭНСЭЛНЭ

2025-10-13
Д.Амарбаясгалан: ТББХ дээр нүүр нүүрээ харж байгаад баримттай, нээлттэй ярилцаж, олон нийтийн эргэлзээнд цэг тавья

Д.Амарбаясгалан: ТББХ дээр нүүр нүүрээ харж байгаад баримттай, нээлттэй ярилцаж, олон нийтийн эргэлзээнд цэг тавья

2025-10-10
ОНЦГОЙ БАЙДЛЫН АЛБАНЫ ТЕХНИК, ТОНОГ ТӨХӨӨРӨМЖИЙН ХАНГАМЖИЙГ НЭМЭГДҮҮЛЖ, ЧАДАВХЫГ БЭХЖҮҮЛЛЭЭ

ОНЦГОЙ БАЙДЛЫН АЛБАНЫ ТЕХНИК, ТОНОГ ТӨХӨӨРӨМЖИЙН ХАНГАМЖИЙГ НЭМЭГДҮҮЛЖ, ЧАДАВХЫГ БЭХЖҮҮЛЛЭЭ

2025-10-09
Retail
Saturday, November 15, 2025
Subscription
Advertise
No Result
View All Result
www.ulstur.com
No Result
View All Result

Л.Гүндалай: Миний гурван удаа чуулганы хуралдаан тараасан юу ч биш! Би багадаа хамуутаад бүхэл бүтэн улсын цэцэрлэг каринтилуулж байлаа шдээ

by admin
2021-05-10
in ЯРИЛЦЛАГА
0
Л.Гүндалай: Миний гурван удаа чуулганы хуралдаан тараасан юу ч биш! Би багадаа хамуутаад бүхэл бүтэн улсын цэцэрлэг каринтилуулж байлаа шдээ

УИХ-ын гишүүн асан Л.Гүндалай Эрдэнэт хотноо газрын маргаан хийж, бужигнуулж явсан нь саяхан. Түүний Иргэдийн төлөөлөгчдийн хурлыг “тvvвэйж” буй бичлэг нэгэн орон нутгийн телевизээр дамжин олон нийтийн сүлжээгээр тарж байcан юм. Тэрбээр хурал болж буй танхим руу дай.рч орон, “Би нэг аймгийн ИТХ байтугай УИХ-ын чуулганыг гурван удаа тарааж байсан хүн шүү” хэмээн “онгир.чээ”.

YOU MAY ALSO LIKE

Б.Содномдаржаа: Намайг хэлмэгдүүлж, эрүүдэн шүүсэн нөхдөд хууль хариуцлагаа тооцсон ч хамгийн том хариуцлагыг бурхан тооцно

Жалам хар: Хүүгээ алдсан аавын сэтгэлийг юу ч эдгээж чадахгүй… oдоо ч андаа гэх хүүгийн минь дуу сонсогддог…

Тэгвэл тэрээр саяхан өөрийн нэгэн яриандаа 3 удаа чуулганы хуралдаан тараасан юу ч биш! Би багадаа xaмyyтаад бүхэл бүтэн улсын цэцэрлэг каринтилуулж байлаа шдээ гэжээ

Түүний нэгэн ярилцлагыг хүргэж байна

“Ард түмнээ хайрлая” намын дарга Л.Гүндалайтай ярилцлаа.

Сонгууль дөхөөд улс төр ширүүхэн өрнөж байна. “Ард түмнээ хайрлая” нам цар хүрээгээ хэр тэлж байна вэ?

-Улс төрийн байдал ч яахав ороо бусгаа, нэг тийм шалдар булдар байх шиг байна.“Ард түмнээ хайрлая” нам байгуулагдаад найман сар боллоо. Намын хувьд лидер хамгийн чухал. Онол практик бүх юман дээр улс төрийн үзэл санаа гээд намыг лидер хүн л чирж явдаг. Би олонд танигдсан гэдэг утгаараа, лидер улс төрч явсан үе надад бий шүү. Тэр утгаараа энэ намыг гайгүй аваад явчих болов уу гэж өөрийгөө боддог юм даа. Бид намын олон үүр байгуулах гээд явахгүй байгаа. Бүр эсрэгээрээ, тийм юмнаас зугатааж байгаа. Хэдэн зураг тавина, тохижуулна, хаяг хадна, намын үүр гээд нэгээс хоёр хүн ажиллуулна. Тэгээд баахан хүмүүс давхиад очно, “Танай нам сайхан шинэ нам шүү, ямар ажил байна, сурталчилгаанд явна” гээд л бараг нэр дэвшинэ гэх нь холгүй юм болно. “Болоогүй ээ, одоохондоо сурталчлуулах юм байхгүй” гээд гаргачихаар yypлаж намайг тоосонгүй гэнэ. Олон ажилгүй, орлогогүй хүмүүс байна. Хуучин аргаар боддог юм болов уу, танай нам хэдэн гишүүнтэй вэ гэж надаас асуудаг. Эрдэнэтэд 6000 орчим гишүүн байгаа.

Батлах авчихсан гишүүн гэсэн үг үү?

-Тийм ш дээ. Би 1100 гишүүн өөрийн биеэр элсүүлээд, ахиж өөрөө гишүүн элсүүлээгүй, яваа ч үгүй. Тэнд нэг намын байр авч тавьчихаад ирсэн чинь хүмүүс өөрсдөө очоод элсчихсэн байна лээ. Би дулаан болохоор Эрдэнэтэд, эсвэл энд Сүхбаатарын талбайд сууна, хүн элсүүлнэ. Гүндалай дээр хүн ирдэг юм уу, харья

Фэйсбүүкээр та С.Ганбаатар гишүүнийг цувралаар шүүмжлээд байгаа харагдах юм. Та арай хурцдаад байдаг юм биш үү, заримдаа?

-Хэн мэдэхэв, би тийм л хүн. Их хурлын чуулганы нээлтийг гурав тараасан хүнийг юу гэхэв дээ. Нэг тараасан хүн байдаггүй юм ш дээ, тэгэхэд би ганцаараа гурав тараасан. Ийгл телевиз үзэж байсан чинь Ганбаатар гэдэг нөхрийн намтар гараад байсан. Харсан чинь шал худлаа юм. “Өө энэ ёстой хулхи гар байна” гээд нөгөөхийг нь бичээд тавьчихсан. Ганбаатар шиг ямар ч боловсролгүй лидер гэж юу байдаг юм бэ, ХҮН гэж угаасаа Ганбаатар л хийсэн нам. Боловсролгүй байж болно, гол нь худалч, зальхай байж болохгүй. Өнөөдөр Их хурлын гишүүн хүн ард түмнийг xyyраад яваад байвал үнэнийг хэлэх нь зохих ёсны зүйл, тэр тусмаа би хэлэх ёстой л гэж үзэж байгаа. Тэр Ганбаатар бол интернэтээр бичүүлдэг баг ажиллуулж байгаа юм, өөрийг нь магтдаг. Ганбаатар боловсролгүй байгаа нь хэнд гай болсон юм бэ, дэлхийн том том, мундаг хүмүүс чинь боловсролгүй л байсан гээд бичүүлж байдаг. Ганбаатар гэдэг хүний ямар ч сургууль төгсөөгүй гэдэг үнэнийг хэлснийхээ төлөө би буруутай болохгүй байлгүй дээ. Харин би хэн нэгэн хүнийг гүтгэх юм бол буруутай болох байх. Үнэн л юм хийж байна гэж өөрийгөө боддог. Миний хийсэн бүхэн дандаа л миний санаачилсан “Хүүхдийн мөнгө” шиг үнэн юм байгаа. Гуйвуулж байгаа юмнуудыг бол миний эсрэг явдаг цөөхөн хэдэн нөхөд л ингэж боож үхэх гэж байна гэж хардаг. Тэрнээс биш олон нийт тэр чигээрээ гэж би бодохгүй байна.

ГАДУУРХАГДАЖ, ГАНЦААРДААД НАМ БАЙГУУЛСАН. ОДОО БҮРГЭД ШИГ ЭРХ ЧӨЛӨӨТЭЙ БАЙНА

Та улс төрд орж гараад олон жилийг үдлээ. Үзэл бодол нийлэхгүй гадуурхагдана, янз бүрээр хэлүүлнэ, та ганцаарддаг уу?

-Тийм ээ, тийм. Би чинь нэг ёсондоо гадуурхагдаж, ганцаардаад л нам байгуулах ажлаа хөөгөөд явж байгаа юм. Эдэнтэй чинь би үзэл бодол, менежментээрээ нийлдэггүй байхгүй юу. Сэтгэл зүрхээрээ ч нийлэхгүй юм байна лээ. Би бас нийлэх гэж, болох гэж нэлээд оролдсон, зүтгэсэн. Тэгээд “үгүй юм аа” гэдгийг ойлгосон. Одоо бол би яг бүргэд шиг эрх чөлөөтэй байгаа. Надад энэн шиг кайф, аз жаргал байхгүй.

Тоглоомын дүрмийг өөрөө зохиогоод хэнд ч захирагдахгүй сайхан байх аа?

-Угаасаа миний амьдрал, өөрөө л энэ амьдралыг тэмцэж байж бий болгосон. Би өөр хүн юм байна лээ, энүүгээрээ л явах юм байна лээ. Энэ минь надад илүү сайхан юм.

Ийгл телевизээр ярилцлаганд ороод бужигнууллаа, Эрдэнэтэд хүмүүсийг загналаа, дуу дууллаа, Ганбаатарыг шүүмжиллээ гээд та үе үе л шуугиан дэгдээж байх юм. Дараа нь харахад арай л хэтрүүлчихэж гэж хардаг уу?

Үгүй, үгүй. Миний зөв гэж боддог.

Яагаад?

Би угаасаа хийж байгаа үйлдлээ зөв л гэж бодож хийдэг, хэзээ ч coгтyy юм уу, өөрийгөө хянаж чадахгүй үйлдэл хийдэггүй. Миний бүх үйлдэл миний хүсэл зоригоор хийгддэг болохоор сүүлд нь харамсах зүйл байдаггүй. Хүн намайг юу гэх нь хамаа ч үгүй.

Багтай ч гэмээр юмуу тогтсон хэвшмэл дүр улс төрчдөд түгээмэл. Тэрнээс та их өөр хүн л дээ. Тэр имижээрээ бас хүмүүсийн анхаарлын төвд байх юм?

-Хүмүүс надаас асуудаг. “Та ч ардаа аймаар том пи-ар-ын багтай байх аа” гэж. Тийм юм байхгүй. Бусад улс төрчид харин өчнөөн хүн ажиллуулж, өчнөөн юм хийлгэж, чадахгүй юмаа чаддаг болгож, харыг цагаан болгож явдаг юм байна лээ. Би тэр “Буян”-гийн Жаргалсайханыг миний цаг дээр нэвтрүүлэгт орж ирнэ гэж мэдээ ч үгүй, би тэгж гуйгаа ч үгүй. Тийм юм бодоогүй байхад ороод ирсэн. Эрдэнэтэд газрын төлөө тэмцэл дээр цагдаа, янз бүрийн юмнууд очоод үйлүүлээд хэдэн хүнийг дapaмтлaaд байсан. “Чaц.гa ц.ар.айлж байгаа нь гэртээ хариад унт” гээд л хэлчихсэн. Тэгээд нөгөөх нь брэнд болчихсон.

Эрдэнэтийнхэнд та юу амлаж байгаа вэ? Ямар бодлогоо танилцуулсан бэ?

-Тусгайлж юу ч амлаагүй. Эрдэнэт хотыг энэ үйлдвэр, энэ боломж бололцоон дээр түшиглэж яаж хөгжүүлэх юм бэ гэдэг дээр санаа байгаа. Газрын тэмцэл гээд Эрдэнэттэй холбоотой асуудлууд зөндөө бий. Би зөвхөн Эрдэнэтийн улс төрч болох гээд байгаа юм биш, ганцаараа Их хуралд сонгогдох гээд байгаа юм биш. Эсвэл би Их хурлын гишүүн байж үзэх гээд байгаа хүн биш. Монгол улсын нийгэм эдийн засгийг өөрчилье гээд хүнд , хэцүү ч бай эхнээс нь эхлээд л явж байгаа хүн. Энэ бодол олон түмэнд таалагдвал сайн л биз, хүлээж авбал зүгээр л биз. Бүтэхгүй бол“би өөр замаар явах ёстой юм байна, цаг нь болоогүй, намайг хүмүүс ойлгодоггүй юм байна, би хэрэггүй юм байна” гэж өөртөө дүгнэлт хийх байхгүй юу.

Та яагаад заавал нам байгуулах болсон юм бэ?

-Монголд улс төрийн нам багадаагүй. Надад ч сайн яривал байгуулаад орхичихсон “Ард түмний нам” гэж байгаа. Гэхдээ би бүр “Ард түмнээ хайрлая” гэдэг нэр өгөөд, бүр “хайрлая” гээд шууд утгаар нь хэлчихсэн энэ цоо шинэ нэрийг өгөөд явж байгаа маань бас учиртай. Нэгдүгээрт, юмыг цоо шинээр эхлэх сайхан байдаг. Хүнд шүү дээ. Хүмүүс нам байгуулах гээд чаддаггүй. Би бас өөрийгөө сорьж байгаа юм. Эрдэнэтэд очоод телевизээр нь “Би нам байгуулах гэж байгаа шүү, маргааш Амарын талбай дээр өглөө очно” гээд очиход 400-гаад хүн ирж байсан. Би гурван өдрийн дотор 1100 хүн намын гишүүнээр элсүүлсэн. Би тэнд ирсэн хүмүүст юм өгөөгүй. Нэр бүртгэх цаас бариад л зүрх сэтгэлээрээ очсон. Тэр өдөр цасан шуургатай байсан ч хүмүүс ирсэн, үнэмлэхийг нь гардуулаад гар бариад, халуун цай уух завгүй бүтэн өдөр ажиллаж, айхтар их даарсан. Энэ юуг харуулаад байна, Гүндалай чамд хүмүүс итгэж байна гэдгийг харуулсан. Түүнээс би биеийн амрыг бодсон бол “Ард түмний нам”-ын хэдэн хүнийг дуудаж хуралдуулаад нэрийг нь хэвээр нь байлгана уу, ард нь “хайрлая” гэдэг үг нэмнэ үү хамаагүй хийчихэж болох байсан. Хоёрдугаарт, энэ улс орныг удирдаж, хөгжүүлье гэвэл улс төрийн нам байх ёстой. Улс төрийн намгүйгээр хөгжсөн улс гэж энэ хорвоод байхгүй. Эсвэл бие даагчид улс орныг хөгжүүлчихсэн тохиолдол хорвоод байхгүй.. Нам манайд л муухай байгаад байгаагаас биш бусад, чаддаг улс оронд нь нам сайхан байна ш дээ. Монголчууд л тэр намаа гаргаж чадахгүй, намуудаа тийм байлгаж чадахгүй байгаад байна. Тийм учраас би нам гэдэг юмыг байгуулаад явж байна. Түүнээс биш би зөвхөн УИХ-ын гишүүн больё гэвэл бие даагаад нэр дэвшихэд одоогийн энэ хүмүүсийн төөрөлдөөн дотор бараг гарчихна. Эсвэл аль нэг намд очиход намайг авахгүй гэх нам байхгүй байх. Гүндалай гуай та ор ор, та хэдэд зогсох вэ л гэнэ биз дээ. Бараг л жагсаалтын нэгт орох уу, хоёрт орох уу гэнэ.

Улс төрийн намын санхүүжилтын асуудал нь авл.игын үүр уурхай болоход нөлөөлөөд байгаа. Тэр утгаараа хүмүүс намыг ү.з.э.н я.д.а.х ч юм уу, намаас залхах хандлага байна л даа?

-Наадах чинь бас л төөрөгдөл. Улс төрийн намуудын шу.н.ал нь ихэдчихээд байна, тийм их санхүүжилт хэрэггүй. Өөрсдийн үзэл бодлоо телевизээр хэд яриад ойлгуулчихад л болоо. Нэг их олон байр, хүн, сум аймаг болгонд үүр, хороо байгуулах ямар шаардлагатай юм бэ? Өөрсдөө шу.на.ад л, өөрсдийгөө хэрэгт хийгээд байна. Угаасаа л шу.налтай байсан, угаасаа идэж уудаг байсан хүмүүс ямар ч нөхцөлд хуучин зангаараа тэр муухай юмаа хийж яваад л баригдацгаалаа. Тэгээд тэрийгээ намыг санхүүжүүлэх гээд л. Тэр нам чинь мөнгөтэй ш дээ, угаасаа. Улсын төсвөөс өгч байгаа мөнгө байгаа. Ардчилсан нам жил бүр 350 сая төгрөг авч байгаа ш дээ, 35 гишүүндээ. Дөрвөн жилд тэрбум 350 сая төгрөг авч байна. Энэ хангалттай. Энэнээс илүү эд нар яах гэсэн юм бэ? Ардын нам 25 гишүүндээ 4 жилд тэрбум төгрөг авч байна. Тэр муу жижигхэн МАХН л дор хаяж гурав дөрвөн зуун сая төгрөг авч байна. Энүүгээрээ санхүүжээд явцгаа л даа. Энхбаяр мөнгөтэй, өөрийнхөө мөнгөнөөс өг л дөө. Заавал хүнийг мөнгө авчирч өг гээд айл.гаж, д.а.р.а.м.тлаад байх хэрэггүй.

“Ард түмнээ хайрлая” нам шиг цомхон бүтэцтэй нам Германд олон уу? Тэдний улс төрийн тогтолцооноос жишээ авдаг байх?

-Та зөв хэллээ, би Германд нам ямар байдаг вэ яг тэр жишгээр ажиллаж байна. Дуурайж байна гэх үү, юу гэхэв? Би тэр нь зөв л гэж бодож байгаа. Германд намууд гишүүн элсүүлж сүйд болохгүй, манайх шиг сум болгонд туг мандуулаад, байр аваад байхгүй. Нийслэлдээ гэнэ үү, Берлиндээ гэнэ үү төвтэй, тэгээд л болоо. Олон жил болчихсон нам учраас дэмжигчид, идэвхитэн гишүүд дотроосоо л улс төрийн хүмүүсээ сонгодог. Хүмүүс нь бол за энэ жил би энэ намыг дэмжсэн нь дээр юм байна. Бодлого нь тийм юм байна гээд л шийдчихнэ. Америкт ч гэсэн тийм байдаг юм байна лээ. Би 2008 онд Обамаг сонгогдоход очиж байсан. Олон плакат наагаад энд тэнд туг мандуулаад байдаггүй. Телевиз радиогоороо ард түмэндээ бодлогоо ойлгуулаад, шийдлүүдээ яриад л болчихдог.

Том зорилгыг биелүүлэхэд баг их чухал. Таны баг ямар залуусаар хүрээлэгдэж байна?

-Надтай уулзъя, хамтарч ажиллая гэсэн залуус байдаг юм аа. Би зав чөлөө гарвал заримтай нь уулздаг, утсаар ярьдаг. Учир зүггүй баг бүрдүүлж байна гээд явахгүй байгаа. Яг үнэнээ л хэлчихье. Тэгээд цаг нь тулахаар болно биз дээ, 76 тойрогт бүгдэд нь нэр дэвшүүлье гэсэн сонирхол алга. Манайхаас нэр дэвшие гэсэн хүмүүсээс мөнгө нэхээд байх сонирхол алга. Надтай таарч тохироод ингэе тэгье гээд хүрээд ирсэн хүнийг бол учир зүггүй түлхээд байхгүй. Бас учир зүггүй гуйгаад явах сонирхол алга. Тэгээд болвол болно биз гэсэн бодолтой сууж байна.

Танай намын Удирдах зөвлөлд ямар хүмүүс байгаа вэ?

-Миний найз нөхөд, хамаатан садангууд, ойрын дэмжигчид бий. Би Ардчилсан намын дэд дарга байсан, туршлага зөндөө байна. Тэгээд би юу ажигласан бэ гэхээр, улс орныг ерөөсөө зөв бодлого л авч явдаг юм байна. Зөв бодлого гаргахын тулд заавал олон хүн, олон нам байх шаардлагагүй юм байна гэдгийг л ойлгосон. Би Герман, Англи, Орос хэлээр чөлөөтэй ойлгож, ярьж, бичдэг. Маш их мэдээлэл өөртөө цуглуулж, тэрэндээ боловсруулалт хийдэг. Өөрт хэрэгтэй нийгэм эдийн засгийн бодлого, улс төрийн юмнуудыг шилж уншдаг. Тэгээд “BBC” “CNN” “DW”-г өглөө оройд гуч гучин минут заавал үзнэ. Дэлхий дахинд юу болж байна, эдийн засаг яаж өсч, буурч байна” гээд маш хэрэгтэй юм гардаг. Манайх ийм тулга тойрсон балай юм гардаггүй юм.

АРД ТҮМНИЙГ ХАЙРЛАХГҮЙ БАЙГАА ХҮМҮҮС ТЭДЭНД ЮУ Ч ЗОРИУЛАХГҮЙ

“Ард түмнээ хайрлая” гэдэг өвөрмөц сонин нэр, таны санаа байсан уу?

-Энэ нэрийг өгөх гээд анх найз нөхөд, хамаатан садантайгаа ярилцаж байхад бүгд л гайхаж хүлээж авсан. Би яаж ч бодоод энэ нэрнээс гарч чадахгүй юм билээ. Нэгдүгээрт, хайр дээр бүх юм тогтдог. Амьдрал бол хайр юм байна лээ. Хайрлаж амьдрах, хайрлуулж амьдрах шиг сайхан амьдрал энэ хорвоод байхгүй. Хоёрдугаарт, Монголын ард түмнийг ерөөсөө хайрлаж байгаагүй юм байна лээ. Ард түмнээ бодно, ард түмэнд бүхнийг зориулна гэдэг чинь ард түмнийг хайрлах сэтгэлээс л гардаг байхгүй юу. Ард түмнийг хайрлахгүй байгаа хүмүүс тэдэндээ юу ч зориулахгүй. Бүгдийг дээгүүрээ хувааж аваад л, утаанд нь хаяад л, гадаадад байр аваад, гадаадад данс нээгээд, гадаадад хамаг юмыг нь өгөөд л явж байгаа байхгүй юу. Үүний эсрэг би ард түмнийг хайрлах ёстой юм аа. Ард түмнийг хайрлах юм бол төрийн бодлого зөв байх юм аа л гэж бодсон.

Эрдэнэт ч бас чамгүй өрсөлдөөнтэй тойрог шүү. Та өрсөлдөгч нараа юу гэж харж байгаа вэ?

-Би өөртөө өрсөлдөгч байхгүй гэж харж байна. Надтай өрсөлдөөд юу шалих вэ л гэж бодож байна.

Та хол тасpax уу?

-Мэдэхгүй, ард түмэн л мэдэх байлгүй, тэр өрсөлдөгч нар над шиг ард түмэнд сэтгэл гаргаж чадах юм уу?

Гаргаж байгаа л гэдэг шүү дээ?

-Би л харахгүй байна. “Эрдэнэт” үйлдвэр байгаа тулдаа зарим хүмүүс гайгүй байгаа болохоос амьдрал тэнд адилхан барзгар байна. Эрдэнэтэд амьдрал сайхан байсан бол очоод нэр дэвшинэ гэхэд “Өө манай гишүүд сайхан болгочихсон” гэж хариулна биз дээ? Ер нь Монголыг эд нар гоё болгочихсон бол би сонгуульд нэр дэвшээд явж байх шаардлагагүй.

Хөвсгөлийг та яагаад орхив оо? Таны төрөлх нутаг шүү дээ?

-Би тэндээс 12 жил Их хурлын гишүүн байлаа. Тэгэхдээ дандаа ялагдсан намын гишүүн байсан. Тэгээд надаас уйдсан юм байлгүй дээ. Би муу гишүүн бол байгаагүй шүү. Хаяад явчихсан, алга болчихсон ч юм уу, худлаа хэлээд ху.лхи.дчихсан юм байхгүй. Манай Хөвсгөлийнхнөөс асуувал “Манай Гүндалай ху.лх.ида.агүй ээ” л гэх байх. Амласан бол ялагдсан намын л амлалт байгаа байх. 2004 онд хүүхдийн мөнгө өгнө гэсэн. Одоо яаж ийгээд өгч л байна. Хүүхдийн мөнгө бол зөв юм байсан болохоор хэрэгжсэн гэж би хувьдаа боддог. Үнэндээ өөрийн чинь хэлдгээр хүүхдийн мөнгө л ялгараад үлдэж байна ш дээ. Энэ бол гайхамшигтай юм байхгүй юу.

Тэрний автор нь таныг гэдгийг дийлэнх нь мэддэг, санааг нь та анх яаж олсон бэ?

-Амьдрал дээр надад өөрт тохиолдсон явдал л даа. 1990 оны 3 сарын 1-нд Германд миний том хүү төрсөн юм. Хүү маань төрсний дараа хоёр Герман нэгдсэн. Тэгээд 1991 онд Германы Нийгмийн халамжийн газраас дуудлаа. Очсон чинь “Та яагаад өргөдлөө гаргаж өгөхгүй байгаа юм бэ, таны хүүхдэд мөнгө өгнө” гэлээ. “Манай хүүхэд чинь Монголын иргэн шүү дээ, юун хүүхдийн мөнгө” гэтэл “Хэний хүүхэд, хаанахын иргэн байх нь хамаагүй, албан ёсоор энд амьдарч л байгаа бол хүүхдийн мөнгө өгөх ёстой. Та харин өргөдлөө бичиж өгөөрэй” гэсэн. Тэгээд л өргөдөл бичээд өгсөн. Тэгээд би бодож байсан юм. Хүүхэд гэдэг чинь ариун нандин юм. Ухаантай хүмүүс чинь хүүхдийг ингэж хардаг, онцгой халамж тавьдаг юм байна.

Нээрээ, дуу дуулж клип хийлгэх бодол юунаас үүдсэн бэ?

-Дуу дуулаад, энийг бүтэн сая хүн үзнэ гэж бодоогүй. Сайхан үгтэй дуу Өвөр Монголд хүмүүс дуулаад байгааг нэг найз маань надад хэлсэн. Би үзээд л “Энэ их гоё утгатай дуу юм байна, дуулаад клип хийлгэчихье” гээд шийдсэн. Ганцхан камертай, хоёр өдрийн дотор л хийчихсэн. Айхтар хүйтэн болсон тэр үеэр, 10 минут дуулахад хамаг юм царцаж байсан. Маргааш нь өөрөө очиж энийг хас, нийлүүл гэж монтажлуулаад компьютер дээр гайгүй ажилладаг нэг хүүхэдтэй хамт гурван цаг суугаад дуусгасан, амархан ш дээ. Нэг мэдсэн чинь “Хөөе энэ чинь хоёр цагийн дотор 250 мянган хүн үзчихлээ” гэдэг юм сонсогдсон. Дуу шиг сайхан юм байхгүй. Тэгээд дууных нь үг нь утга нь их гоё байхгүй юу. Ер нь бид Монголоороо байж чадахгүй байгаа учраас 40000 сайхан залуу Солонгост ажиллаж байна. Хичнээн олон хүүхэд аав ээжээсээ хол, хичнээн олон гэр бүл салж сарниж байна вэ? Монголчууд бүгдээрээ шахуу гадагшаа явахсан гэж байна, Монгол дампуурч байгаагийн шинж.

Та дахиж клип хийх үү?

-Яахав бодъё. Хэрэгтэй гэвэл хийе, хэрэггүй гэвэл хийхгүй. Одоохондоо бол төлөвлөсөн юм алга. Ахиад хийх гэхээр өмнөхийгөө давсан гоё л болох ёстой байх даа. Гэхдээ дуу дуулсны төлөө намайг ший.т.гэж арай ч болохгүй байлгүй дээ. Би дуу дуулах гэж байна гээд баахан хууль зөрччихсөн юм байхгүй. Өөрөө дуулаагүй хэрнээ би дуулсан гээд худлаа ярьчихсан бол бас өөр байхсан. Би энэ муу хоолойгоороо л дуулсан ухаантай юм.

Сонгуулийн сурталчилгааны ажлууд аль эрт эхэлчихсэн байна шүү?

-Зарим нь бол янз бүр болчихсон явж байна лээ дээ. Телевизийн нэвтрүүлэгч ч болчихсон явах шиг.

Таныг бас дуучин болчихсон явж байна гэж байгаа даа?

-Тэр бол өөр ш дээ. Би ямар Их хурлын гишүүн биш, би чинь бас сайхан дуу дуулж болно биз дээ.

Сонгууль болтол та юу амжуулах вэ? Бэлтгэл гээд чамгүй их ажил байгаа байх?

-Юуг нь бэлтгэдэг юм бэ, надад тийм их мөнгө хэрэггүй, тийм мөнгө байх ч үгүй. Би ол.ига.р.хи биш, гэхдээ л баян хүн. Өнөөдрийн о.л.и.га.рхи компаниудыг түрээсийн байранд байхад өөрийн таван давхар барилгыг барьчихсан хүн шүү.

Та ямар бизнес хийж байна?

-Бизнессээд байх юм байхгүй ээ, том бизнес байдаггүй. Цагийн сайханд өөрөө барьсан, байгуулсан, худалдаж авсан хэдэн сайхан объект, дэлгүүр бий. Тэднийгээ түрээслээд сууж байдаг юм. Тэгээд болоо. Тэрийг манай хэдэн хүн хариуцаад явж байдаг. Би хэрэгтэй үедээ хэдэн төгрөг аваад л явж байдаг.

Уул уурхайн лиценз, тендэр авдаг уу?

-Тийм юм байхгүй ээ, анхнаасаа л тийм байсан. Нэг ч тийм юм хийж үзээгүй. Одоо бүр юм хийхээ ч больсон. Нэг их зовоод, их юм олох гээд, их юм хүүхэддээ үлдээх гээд, хүнээс баян болох гээд яах юм дээ. Гэр бүлээрээ өөрийн дуртай юмаа хийгээд л явж байя. Өр зээл байхгүй, банкнаас мөнгө авдаггүй, байшин барилга ч барьдаггүй.

Та нэг хэсэг их жин хаясан байсан, ямар спорт хийж байна?

-Би туръя гэж бодоод турсан чинь 20 кг хасаад, нүүрний арьс сулраад байхаар нь болиод 10 кг буцаагаад нэмсэн. Уг нь турахаар хөнгөрөөд аятайхан юм байна лээ. Гэхдээ хүмүүс одоогийнхоороо сайхан байна гээд байгаа.

Эмч хүний хувьд яаж эрүүл байх тал дээр өөрийн жортой л биз дээ?

-Ээ үх.сэн хойноо, би бол уу.х цагтаа ууг.аад, идэх цагтаа идээд дураараа явдаг. Бүх юм тааллаараа. Би өнөө өглөө 800 метр усанд сэлсэн, 3 км гүйсэн, 80 кг-аа 50 удаа өргөсөн, саунд суусан. Тэгээд л болоо.

ShareTweet
No Result
View All Result

Recent Posts

  • “Алтан цом”-ын багуудын бүрэлдэхүүнийг сугалаагаар тодруулна
  • Ц.ДАВААСҮРЭН: УИХ-ЫН ТОГТООЛЫГ ҮХЦ ЗӨРЧИЛТЭЙ ГЭЖ ҮЗЭХГҮЙ БАЙХ ГЭЖ НАЙДАЖ БАЙНА
  • Гишүүдийн ирц бүрдсэнээр чуулганы хуралдаан эхэллээ
  • 102 аппликэйшнээр замын хөдөлгөөний зөрчил мэдээлсэн иргэдэд ирэх сарын 1-нээс урамшуулал олгодог болно
  • Ирэх даваа гарагаас скүүтер, мопед, цахилгаан дугуйг замын хөдөлгөөнд оролцуулахгүй

Recent Comments

  • temp mail on Ч.Лодойсамбуу: Н.Өнөрцэцэгийн шүүх хурал Монгол Улс хаант засаглалтай болж байгааг харууллаа
  • HealXO on Хөгжлийн банкны гүйцэтгэх захирлаар З.Нарантуяаг томилжээ
  • healxo on Ч.Номин: Номхон тэмээ ноолоход амар гэж юм л бол соёл, спортын салбарыг хэн дуртай нь ад үздэг байж таарахгүй
  • temp mail on УИХ-ын гишүүн асан Б.Баярсайхан: Улсынхаа нэрийг гутааж ингэж явснаас явахгүй байсан нь дээр…
  • bet100perak on ХХААХҮ-ийн сайд Ж.Энхбаяр: Мөөгний хуулийн төсөл боловсруулах ажлыг эхлүүлнэ

Archives

  • October 2025
  • September 2025
  • June 2025
  • May 2025
  • February 2025
  • January 2025
  • December 2024
  • November 2024
  • October 2024
  • September 2024
  • August 2024
  • July 2024
  • June 2024
  • May 2024
  • April 2024
  • March 2024
  • February 2024
  • January 2024
  • December 2023
  • November 2023
  • October 2023
  • September 2023
  • August 2023
  • May 2023
  • April 2023
  • March 2023
  • February 2023
  • January 2023
  • December 2022
  • November 2022
  • October 2022
  • September 2022
  • August 2022
  • July 2022
  • June 2022
  • May 2022
  • April 2022
  • March 2022
  • February 2022
  • January 2022
  • December 2021
  • November 2021
  • October 2021
  • September 2021
  • August 2021
  • July 2021
  • June 2021
  • May 2021
  • April 2021
  • March 2021
  • February 2021
  • January 2021
  • December 2020
  • November 2020
  • October 2020
  • September 2020
  • August 2020
  • July 2020
  • June 2020
  • May 2020
  • April 2020
  • March 2020
  • April 2018

Categories

  • АЙМАГ
  • БИЗНЕС
  • БОЛОВСРОЛ
  • БУСАД
  • ГЭМТ ХЭРЭГ
  • ДЭЛХИЙ
  • ЕРӨНХИЙЛӨГЧ
  • Ерөнхийлөгчийн сонгууль
  • ЗАСГИЙН ГАЗАР
  • ЗӨВЛӨГӨӨ
  • ЗУРХАЙ
  • ИТХ
  • НИЙГЭМ
  • НИЙСЛЭЛ
  • Онцлох мэдээ
  • Өвөрмонголын соёлын өдрүүд
  • ӨНЦӨГ
  • СБД
  • СОНГУУЛЬ-2024
  • СПОРТ
  • Технологи
  • УИХ
  • УЛС ТӨР
  • УРЛАГ
  • Фото
  • ХОВ ЖИВ
  • ХУУЛЬ
  • ЭДИЙН ЗАСАГ
  • ЭРҮҮЛ МЭНД
  • ЯРИЛЦЛАГА

Meta

  • Log in
  • Entries feed
  • Comments feed
  • WordPress.org
  • Бидний тухай
  • Сурталчилгаа байрлуулах
  • Холбоо барих

© 2025 JNews - Premium WordPress news & magazine theme by Jegtheme.

No Result
View All Result
  • Бидний тухай
  • Сурталчилгаа байрлуулах
  • Холбоо барих

© 2025 JNews - Premium WordPress news & magazine theme by Jegtheme.