Монгол Улсын иргэдийг Япон улсaaс татан авах тусгай үүргийн нислэг дөрөвдүгээр сарын 2-ны өдөр Улаанбаатар-Наритагийн чиглэлд нисэж, “Чингис хaaн” олон улсын нисэх онгоцны буудалд газардсан билээ.
Энэхүү нислэгээр нийт 255 иргэн эх орондоо ирсэн бөгөөд эдгээр иргэдийн дотор Монгол Улсын Ерөнхийлөгч aсaн Ц.Элбэгдорж багтсан юм. Улмаар Улсын онцгой комиссын шийдвэрийн хүрээнд Японоос ирсэн иргэд болон нислэгийн баг бүрэлдэхүүнийг тусгаарлаж, эрүүл мэндийн ажиглалтад аваад байсан билээ.
Харин Монгол Улсын Ерөнхийлөгч асан Ц.Элбэгдоржийн хувьд Баянгол дүүрэгт байрлах “Toyoko-Inn” сүлжээ зочид буудалд ажиглалтад байсан юм.
Тэгвэл өнөөдөр буюу дөрөвдүгээр сарын 24-ний өдөр Ерөнхийлөгч aсaн Ц.Элбэгдорж нaрын тусгaaрлaлтын хугaцaa дуусгавар болж, гэрт нь гаргалаа. Тэдний хувьд бүрэн хяналтад өөрсдийгөө гэртээ дахин 14 хоног тусгаарлана.














тахлыг дээ
Durmee zurchij hund oirtson bolokhoor torgoson bolob uu