Л.Оюун-Эрдэнэ: Ц.Анандбазар УИХ-ын гишүүнээсээ түдгэлзээд шалгуулах хэрэгтэй

Яг одоо төрийн ордонд Засгийн газрын 100 хоногийн тайланг сэтгүүлчдэд танилцуулж байна. Энэ үеэр сэтгүүлчид УИХ-ын гишүүн Ц.Анандбазартай холбоотой асуудлаар Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнийн байр суурийг сонссон юм.

Тэрээр “Ц.Анандбазар гишүүнтэй холбоотой асуудал нийгэмд нэлээд газар авч байна. Мэдээж парламентын гишүүний өөрийн бүрэн эрхийн асуудал байдаг. Гарч ирсэн бүх асуудлыг төлөө парламентын гишүүн огцорно гэдэг амаргүй асуудал мөн үү гэвэл мөн. Гэхдээ миний хувьд Ц.Анандбазар үнэхээр гэм буруугүй бол УИХ-ын гишүүнээсээ түдгэлзээд шалгуулах хэрэгтэй. Гэм буруугүйгээ нотлочихоод ороод ирвэл ёс зүйн хувьд хамгийн зөв гэж бодож байна. Хариуцлага тооцох субъектэд нь Ерөнхий сайдын хувьд саналаа хэлсэн” гэв.

 

Л.Оюун-Эрдэнэ: Хөл хорио тогтоогоогүй байсан бол нэг сая хүн халдвар авах байсан шүү

Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ: Манай Засгийн газар цap тaxaлтай нүүр туллаа. Энэ нөхцөл байдал бид тооцоо судалгаа, страгетитай явах шаардлагатай боллоо. Хөл хорио түр зуурын арга хэмжээ. Хөл хорио тогтоогоогүй байсан бол нэг сая шахам хүн халдвар авч, 10 гаруй мянган хүн нас бapax тооцоо байсан.

Судлаачид хөл хорио тавьж, вакцинуудыг хийж чадвал үр дүнтэй болно гэсэн. Тиймээс вакцинжуулалтын татан авалтыг хийхээр яриа хэлэлцээр орж, худалдан авалт хийж, татаж авлаа. Хүн амын 77.2 хувь нэгдүгээр, 40.2 хувийг хоёрдугаар тун хийлгэжээ. Нийслэлд нэгдүгээр тунд 94 хувь, хоёрдугаар тунд 51 хувь нь хамрагджээ. Цар тахалгүй наадамлах агуулгаар “Ковидгүй зун” уриалгыг дэвшүүлсэн. 12-18 насны залуустаа фрайзер вакциныг хийхээр хэлэлцэж байна. Бид вакцинжуулалтаараа тэргүүлэгч улс болж байна.

Latest articles

Related articles

spot_img