УИХ дахь АН-ын бүлэг өнөөдөр /2021.05.10/ Сүхбаатарын талбайд хуралдсан байна. Учир нь тус бүлгийн зарим гишүүд тус газарт “улс төрийн суулт” хийж байгаа билээ. Ингээд бүлгийн хурлынхаа талаар Д.Ганбат, С.Одонтуяа, Ц.Туваан нар сэтгүүлчдэд мэдээлэл хийсэн юм. Тухайлбал, УИХ-ын дэд дарга С.Одонтуяа “Засгийн газрын 100 хоногт 160 гаруй хүн kopoнавиpycийн yлмaac ам.иа алд.лаа. Иймд хамгийн мyy ажилласан Засгийн газар гэж дүгнэж байна” гэсэн юм.
.

Харин УИХ-ын Ц.Туваан “УБЕГ-ын н.Чинтулга, н.Баточир нарыг АН-ын тамгатай холбогдуулж хуулийн байгууллагад өгсөн. Мөн өнөөдөр АН-ын тамганы мар.гааныг хэлэлцэх шүүх хурал нийслэлийн Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхэд болно” гэж тодотгосон юм. Мөн тэрээр “бид жижигхэн хоолны араас хөөцөлдөх хүмүүс биш. Хоол идэж байгаа гэж xa.pдaж, xa.pлyyлж байгаа хүмүүс Сүхбаатарын талбайд ирээд биднийг хараарай. УИХ-ын даргын өрөөнд аяга халуун ус өгчхөөд, араас нь xooл идлээ гэж харлyyлж болoxгүй” гэсэн юм.

