Монгол улсын ерөнхийлөгчийн ээлжит сонгууль юу юугүй хаяаанд ирээд буй билээ. Тэгвэл сонгуулийн өмнөх дуулиан шуугиан уламжлал ёсоор үргэлжилж байна. Энэ удаад хоёр АН талцаж, Эрх баригч нам давуу байдлаа эдэлж, гуравдагч xv.чин гэгдээд буй ХҮН-с / Хөдөлмөрийн үндэсний нам/ Ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвшээд буй Д.Энхбатыг хүмүүс харьцангүй өөр өнцөгөөс харж байгаа юм. Учир нь олон жил дээр доороо орж яваа хоёр намаас сонголтгүй сонгууль гардаг байсан бол энэ удаад өөр ажээ.

Тэгвэл харьцангүй шинэ сонголт болох магадлал өндөртэй Д.Энхбатын гэргийтэйгээ алхаж буй зураг сошиал орчинд хүмүүсийн ярианы сэдэв болоод байна. Бүр “Зүсээ нуудаггүй, үсээ буддаггүй. Зүрх сэтгэл цагаахан төрийн тэргүүнтэй байж үзэх юмсан даа” гэх мэтчилэн бичээд эхэлжээ.

Тийм ээ “Датаком”ын гэгдэх Д.Энхбат бол твиттерийн цэцэн ухаантнуудын нэг мөнөөсөө мөн. 90-ээд оны дунд үеэс тэрээр интернэтийн компани байгуулж Монгол улсыг анх интернэттэй холбосон ачлал буянтай хүмүүсийн нэг.

Түүний байгуулсан “Датаком” ХХК өнөөч интернэт үйлчилгээний салбарт маш амжилттай яваа. Энэ хугацаанд улс төрийн тогоонд оролцож, бужигнуулж явсан үе ч бий.

Түүнийг Датакомын Энхбат, Үндэсний телевизийн Форум нэвтрүүлэгээр гардаг болсоноос хойш Форумын Энхбат, Ногоон намын Энхбат гэхчилэн олон гуншинтай боловсролтой, сэхээтэн гэж ихэнх хүмүүст хүлээн зөвшөөрөгдсөн эрхэм.

Харин энэ удаад Д.Энхбат бус түүний гэргий, тэргүүн хатагтайд өрсөлдөж буй Д.Оюунцэцэг олны анхаарал татаж байна.

Тэд ОХУ-д суралцаж байхдаа танилцаж гэр бүл болжээ. Д.Энхбатад гурван хүүхэд төрүүлж өгсөн тэрээр англи, орос хэлтэй хуучин нийгмийн үед төлөвлөгөөний комисст ажиллаж байсан гэнэ.
.

Түүний талаар зухас танилцуулбал “Хайрхан аялагч клуб”-ын гишүүн бөгөөд уул, устай амьдралаа холбосон нэгэн юм. Мөн Монголын томоохон оргилуудад нэрээ мөнхөлсөн.

Тэрээр олны өмнө ил гараад байдаггүй Д.Оюунцэцэг 2014 онд Кавказын ууланд оршдог далайн түвшнээс дээш 3820 метр өндөртэй Пик МНР ( Монгольская Народная Республика) оргилд авиралт зохион байгуулж байжээ.
.

Тиймдээ ч олонд төлөв даруу, боловсролтой, түшигтэй хань хэмээн танигдаж, төрийн тэргүүн хатагтай болоход яг тав тохирно хэмээн үлгэрлэж эхлэв.

Эцэст нь түүний хамгийн сүүлд ярьсан сонирхолтой ярилцагыг үзээрэй













