Ням гараг бүр үзэгчдийг цэнхэр дэлгэцийн өмнө хөгжөөж чаддаг энтертайнмэнт шоу нэвтрүүлэг бол “Ододтой бүжиглэе” шоу юм.
Бүжгийн сайхныг мэдрүүлж, үзэгчдийг байлдан дагуулсан олон одод энэ шоунд бий. Үзэгчид ч талцаж хамгийн сайн гэсэн хайртай оролцогчоо долоо хоног бүр дэмжиж санал өгдөг. Хамгийн сул санал авсан оролцогч хасагдах дүрэмтэй.

Тэгвэл өчигдөр /2021.05.10/ “Ододтой бүжиглэе” шоу нэвтрүүлгийн ээлжит дугаар цацагдаж, Монгол Улсын Соёлын тэргүүний ажилтан, дуучин Д.Намсрайноров дараагийн шатанд орохоо эрхээ алдаж, хасагдсан билээ. Тэгвэл тус шоуг шимтэн үзэгч, дуучин залуугийн үнэнч шүтэн бишрэгч нь харамсалтай мэдээг сонсоод уйлжээ. Энэ тухай түүний аав, цахим ертөнцөд хуваалцсан байна.
Тэрбээр: “Намсрайноровыг үнэн сэтгэлээсээ дэмжиж байсан юм даа. Яагаад хасагдчихав даа (нилээн уйллаа хэцүүхэн л юм боллоо)” хэмээжээ.














