Э.Батүүл ХООЛОЙ ЗАНГИРУУЛАН :“Ардчиллaa аврахын тулд цугласан та бүгдээ хараад сэтгэл хөдөлж байна. У.Хүрэлсүх анд нөхөд, ах дүүсийн харилцаатай байсан Х.Баттулгaa ингэж хулхидсан. Тэр бүү хэл би ч хулхидуулсан.Одоо яаж нэр дэвшиж чадаж байна аа? Монголын ардчилал мөхөхгүй шүү” гэв. Тэрээр: МАН, Ерөнхийлөгч нар нийлж, Монголын ардчиллыг үгүй хийх нь гэсэн утга илэрхийлсэн юм.


Сүхбаатарын талбайд иргэд тайван жагсаал хийж байна
Сүхбаатарын талбайд өлсгөлөн зарлаж буй УИХ-ын 13 гишүүнийг дэмжиж ирсэн иргэд тайван жагсаал хийж байна. Жагсч буй иргэдээс гарын үсэг цуглуулж эхэлжээ. Иргэд “Сонгуулийн ерөнхий хороо огцор”, “УОК огцор”, “Айж байна”, “У.Хүрэлсүхийн дарангуйлал иргэний сонгох эрх” зэрэг уриа лooзон барин тайван жагсаж байна.














