УИХ-ын гишүүн А.Адъяасүрэнгийн бие муудаж, улс төрийн суултаа зогсоосон гэв

Н.Алтанхуягийг Ерөнхийлөгчид нэр дэвшигчээр бүртгэх ёстой гэж УИХ дахь АН-ын бүлгийн Ц.Туваан, О.Цогтгэрэл, Н.Ганибал, Ж.Батсуурь, А.Адъяасүрэн, Д.Ганбат нарын зургаан гишүүн, мөн С.Ганбаатар, Н.Алтанхуяг нарын нийт найман гишүүн өл.сгө.лөн зарлаж эхэлсэн.

Гэтэл тэдний тэмцлийн агуулга сүүлдээ “нэг намын дарангуйллын эсрэг” гэсэн уриатай болж эхэлсэн юм.

Мөн тэд өчигдөр эрүүл мэндийн зохих байгууллагад нь “өл.сгө.лөнгөө зогсоох” хүсэлтээ гаргаж, “улс төрийн суулт”-аа үргэлжлүүлж эхэлсэн. Тэгвэл урьд шөнө /2021.05.08/ УИХ-ын гишүүн А.Адъяасүрэнгийн биеийн байдал муудаж, эмчийн заалтын дагуу Сүхбаатарын талбайг орхиж, улс төрийн суултаа зогсоосон гэх албан бус мэдээлэл байна. Харин энэ талаар УИХ дахь АН-ын бүлгээс албан ёсны тайлбарыг хийгээгүй байна.

Latest articles

Related articles

spot_img