Сонгуулийн ерөнхий хорооны шийдвэрийг эсэргүүцэж, УИХ дахь АН-ын бүлгийн гишүүд төв талбай дээр дөрөв дэх өдрөө нойтон өл.сг.өл.өн зарлаж буй. Энэ АН-ын зүгээс өлсг.ө.лө.н.гөө зогсоохгүй гэдэг байр суурь илэрхийлж байгаа билээ.

Харин нөгөө талд 11.00 цагаас М.Тулгат, С.Эрдэнэ тэргүүтэй АН-ын зүгээс Ардчиллын ордны гадна мэдэгдэл хийж, Н.Алтанхуягийг нэр дэвшүүлсэн талыг МАН болон Ерөнхийлөгч Х.Баттулгын захиалгаар ажиллаж буй хэмээн онцлоод байсан. Тэгвэл сая М.Тулгат, Э.Бат-Үүл нар төв талбай дээр өл.сг.ө.лөн зарлаж буй гишүүдтэй уулзахаар ирсэн боловч иргэд, дэмжигчдийн эсэргүүцэлтэй туллаа. Хоёр тал нүүрэлдэж, санал бодлоо солилцож чадсангүй.













