Жүжигчин Г.Ундармаа өөрийн твиттер хаягаа худалдаж, орлогоо хүнд өвчтэй таван хүүхдийн эмчилгээний зардалд тэнцүү хуваан хандивлахаар болсноо илэрхийлжээ. Тэрбээр өөрт нь хүүхдүүдэд тусалж өгөөч гэсэн хүсэлт их ирдэг, тэр бүрд тусламжийн гараа сунгаж чаддаггүй ч боломжоороо хичээдэг тухайгаа далимд нь бичжээ.

Түүнчлэн Засгийн газрын тусгай сан болж байгуулагдсан “Хүүхдийн төлөө” фондод хуримтлагдсан хандивын мөнгийг огт зарцуулаагүй, хуулийн дагуу зарцуулалт хийгдэж болох хүртэл хадгалж буй гэж мэдэгдлээ. Г.Ундармаа тус фондыг Засгийн газрын тусгай сан болохоос өмнө, НҮТББ-ын статустай байхад нь Гүйцэтгэх захирлаар томилогдсон байдаг.













